Монголбанк валютын дуудлага худалдаа зохион байгууллаа

 

        Өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 1989.50-1994.00 төгрөгийн ханшаар 1.9 сая ам.доллар худалдан авах, 1997.81-1997.83 төгрөгийн ханшаар 8.0 сая ам.доллар худалдах, 303.00-303.20 төгрөгийн ханшаар 4.5 сая юань худалдан авах, 304.70 төгрөгийн ханшаар 0.65 сая юань худалдах санал тус тус ирүүлжээ.

 

Харин Монголбанк энэ удаагийн дуудлага худалдаагаар ирүүлсэн саналыг биелүүлээгүй болно.

 

2016 оны тавдугаар сарын 26-ны өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр Монголбанк банкуудаас ирүүлсэн 21.7 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл, 25.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл байгуулах саналыг тус тус биелүүллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)