Б.Гангаамаа Карстензийн оргилд төрийн далбаагаа мандуулна

 

Дэлхийн дээвэр Эверестийн ноён оргилд гарсан Монгол Улсын анхны эмэгтэй уулчин, гавьяат тамирчин Б.Гангаамаа зургаа дахь тивийн ноён оргил Карстензид төрийнхөө далбааг мандуулахаар болжээ.

 

Дэлхийн долоон тивийн ноён оргилын нэг Карстенз (Пунчак Джайя) нь далайн түвшнээс 4884 метрт өргөгдсөн хадан уул юм.

 

Б.Гангаамаа энэ тус авиралтын талаараа "Одоогоос зургаан жилийн өмнө буюу 2010 оны тавдугаар сарын 25-нд анхны тив болох Европ тивийн ноён оргил Эльбрус уулын авиралтыг Эрдэнэт хотынхоо уулчид Тэрбиш, Бат-Эрдэнэ, Одончимэн, Наран нартайгаа хамт амжилттай хийсэн. Тэр цагаас хойш таван жилийн дотор дэлхийн таван тивийн торгон зулайд хөл тавьж, төрийн далбаагаа барин огшиж, омогшиж явсан он жилүүд өнгөрөн одлоо. Тэгвэл энэ түүхэн өдөр та бүхэндээ нэгэн шинэ амжилтын төлөө тун удахгүй мордох болсноо дуулгахад таатай байна" гэжээ.

 

Г.Гангаамаагийн энэ удаагийн аялалыг "Turkish Airline“ компани ерөнхий ивээн тэтгэгчийн нэгээр хамтран ажиллахаар болсон байна.

 

Д.Өлзий

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (103.212.117.242)

    2016-05-27

    АМЖИЛТ