Ж.Мөнхбат: УИХ-ын сонгуульд нэр дэвших 76 хүнээ эцэслэж баталлаа

 

МАН-ын V Бага хурал Тусгаар тогтнолын ордонд эхэллээ. Одоогоор намын Бага хурал хаалттай хуралдаж байна. 

 

Хурлын эхэнд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат сэтгүүлчдэд товч мэдээлэл хийлээ. 

 

-Өнөөдрийн МАН-ын бага хурлаар 76 дэвшигчдээ эцэслэнэ. Хуульд зааснаар 24.00 цагаас өмнө хурлаа хийж өндөрлөх үү?

 

-Өнөөдөр Монгол Улсад мөрдөгдөж байгаа сонгуулийн хуулийн дагуу 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тодруулах сүүлчийн өдөр болж байна. Тиймээс МАН сонгуулийнхаа хуулийн дагуу өнөөдөр нэр дэвшигчдээ тодруулах гэж байна. Өнөөдөр 17.00 цагаас МАН-ын УЗ хуралдаж албан ёсоор 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших 76 хүнээ эцэслэж баталлаа. Ингээд намын дарга МАН-ын бага хуралд УИХ-ын сонгуульд нэр дэвших 76 хүнийхээ нэрсийг танилцуулна. Яг одоо МАН-ын бага хурал албан ёсоор эхэлж байна. Өнөөдөр 24.00 цагаас өмнө хуулийн дагуу 76 нэр дэвшигчдээ тодруулж дуусч, тогтоолоо баталсан байх учиртай. Тиймээс хуулийн хүрээнд бүх үйл ажиллагаагаа явуулна.

 

Намын дүрмээр намын бага хуралд оруулах 76 нэрсийг намын Удирдах зөвлөл дээр хэлэлцдэг. Тиймээс намын удирдах зөвлөл дээр хэлэлцэж, нэр бүхий 76 нэрийг МАН-ын бага хуралд оруулж хэлэлцүүлэх нь зүйтэй гэдэг УЗ-ийн шийдвэр гарсан. Тиймээс уг шийдвэрийн дагуу 76 нэрээ бага хурлаараа эцэслэнэ.

 

О.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (6)

  • vUhvwsAFio (188.143.232.43)

    2016-10-15

    ZFOic3 http://www.FyLitCl7Pf7kjQdDUOLQOuaxTXbj5iNG.com

  • dUaiwDyzjRsX (188.143.232.43)

    2016-10-15

    rl8o8O http://www.FyLitCl7Pf7kjQdDUOLQOuaxTXbj5iNG.com

  • RCqPDTjLbKplrFO (188.143.232.21)

    2016-08-10

    LnEPGb http://www.FyLitCl7Pf7kjQdDUOLQOuaxTXbj5iNG.com

  • XLFzLjzDJGloo (188.143.232.21)

    2016-08-10

    KQ6Poh http://www.FyLitCl7Pf7kjQdDUOLQOuaxTXbj5iNG.com

  • (27.123.214.107)

    2016-05-28

    Ардын намаа дэмжиж улс орноо босгосон нь дээр биз дээ. МАН улсаа өөд нь татаад АН бүгдийг хуу хамж идээд дуусгадаг юм байна. Аягүй бол газар нутгаа ч алдаж мэднэ. МАН ыг дэмжинэ шүү ард түмэн минь

  • mn (31.209.222.11)

    2016-05-28

    taalagsangui taalagsangui chinii muuhai dulzen tsarai