МАН Архангай аймагт залуучууддаа итгэл үзүүллээ

 

        Найм дахь удаагийн УИХ-ын сонгуульд Монгол Ардын Нам төрийн ажлын дадлага туршлагатай, нэр цэвэр залуустаа ихээхэн итгэл хүлээлгэж сонгуульд нэр дэвшүүлж байна. Тухайлбал, Монгол Ардын Намын Бага хурлын хуралдаанаас Архангай аймгийн нэгдүгээр тойрогт Уул уурхайн дэд сайд асан, НАМЗХ-ны ерөнхийлөгч Г.Тэмүүлэн, хоёрдугаарт тойрогт аймгийн Засаг дарга асан Ё.Баатарбилэг, гуравдугаар тойрогт Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нарыг нэр дэвшүүллээ. Өөрөөр хэлбэл, гурван залуу нэр дэвшигч зуузай холбон нутаг орондоо нэр дэвшиж байгаа юм. Архангайчуудын хувьд тэд шинэ хүмүүс биш. Нутаг усандаа танигдсан, ялангуяа залуучуудын дунд хүрээлэл, нэр хүнд сайтай гэж үнэлэгддэг. 

 

Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбатын хувьд сүүлийн жилүүдэд намынхаа гол ачааг үүрч ирсэн улстөрч. Монгол Ардын Намын залуу генсек. Хэдий нас залуу ч түүний улстөрд өнгөрүүлсэн амьдрал чамлахааргүй олон жилээр тоологдоно.

 

Нэгдүгээр тойрогт нэр дэвшигч Г.Тэмүүлэнгийн хувьд уул уурхайн салбарт 10 гаруй жил ажиллахдаа агентлагаас төрийн өмчит компанид, төрийн өмчит компаниас салбарын яам хүртлээ дэвшсэн. Түүнд нам нь итгэл хүлээлгэж, Уул уурхайн дэд сайдаар томилон ажиллуулсан юм. Тэрбээр "Оюутолгой" ТУЗ-д эх орноо төлөөлдөг гурван гишүүний нэг, "Эрдэнэс Монгол" ХХК-ийн дэд захирлаар ажиллаж байсан. Залуучуудын байгууллагаа тэргүүлж ажиллаж эхэлсэн нэг жилийн хугацаанд залуусын тодотголтой олон шинэлэг арга хэмжээг орон даяар санаачлан зохион байгуулсан ажээ.

 

Нэр дэвшигч Ё.Баатарбилэг Ерөнхийлөгчийн Тамгын газар болон Архангай аймгийн Засаг даргаар ажиллаж байсан, төрийн ажлын туршлагатай нэгэн.

 

Харин өрсөлдөгч АН-аас Архангай аймагт УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, Н.Батбаяр, Р.Гончигдорж нарыг сойжээ.

 

Тойргийн эрэмбээрээ эхэнд бичигддэг Архангай аймаг сүүлийн гурван удаагийн сонгуульд цэнхэртсэн ч энэ удаа шинэ залуу нэр дэвшигчдээ дэмжих хандлага ажиглагдаж байна.

 

                                                                                                                                                              Ж.Болдхуяг

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (7)

  • (103.229.122.17)

    2016-05-29

    Гончигдоржийг тэтгэвэрт нь гартал зайлуулж тус болооч, залуус аа

  • zochin (103.212.119.55)

    2016-05-29

    zob doo

  • (103.212.119.55)

    2016-05-29

    zaluuchuudaa demjih l heregtei dee

  • (202.9.41.53)

    2016-05-29

    Тэмүүлэн, Мөнхбат 2 гарах нь баараггүй

  • zochin (205.164.4.181)

    2016-05-28

    zaluuchuudaa sain demjih heregtei

  • (205.164.4.181)

    2016-05-28

    mash zob bna aa

  • зочин (139.5.216.81)

    2016-05-28

    мөнхбат ухаалаг залуу гарч магад Тэмүүлэн газар шорооухаж Оюу толгойгоор оролдсон бол асуудалтай гарахгүй болов уу