Дархан-Уул аймгийн Сонгуулийн хороо хууль зөрчсөн шийдвэрүүд гаргажээ

 

        Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчийг сонгох сонгуульд нийтдээ 33 төлөөлөгч өрсөлдөхөөр албан ёсны бичиг баримтыг бүрдүүлэн Сонгуулийн хороонд хуулийн хугацаанд өгсөн боловч иргэдээс ирсэн өргөдөл, гомдлыг  хуульд заасан  хууль хяналтын байгууллагаар шалгуулан тогтоолголгүйгээр  Сонгуулийн тухай хуулийн 116, 117-р зүйлүүдийг зөрчин МАН-ын 6-н нэр дэвшигч, бие даан нэр дэвшсэн 5-н нэр дэвшигчийн СОНГОГДОХ эрхийг зөрчин сонгуульд өрсөлдөх эрхийг нь хассан юм. 

 

 

Иймээс тэд уг асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн шаардлагыг аймгийн Сонгуулийн хороонд 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр өгсөн хэдий ч сонгуулийн хорооны дарга нь ажлын байрандаа ирэхгүй байгаагаас шалтгаалан хуулийн хугацаанд шийдвэрлэх эсэх нь тодорхой бус болоод байна. Тиймээс Дархан-Уул аймгийн Намын хороо, “Монголоо аврах” иргэний эвсэл, Бие даагчид хамтран 2016.05.28-ний өдөр Сонгуулийн ерөнхий хороонд шаардлага хүргүүллээ

 

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Zochin (103.212.119.247)

    2016-05-30

    AN-iin gishuun G.Soyolmaa gedeg ene khuukhen turiin jinkhen khutguur shuu