ХААН Банк Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих хөнгөлөлттэй зээл олгож байна

 

        ХААН Банк Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банктай Тогтвортой  эрчим  хүчний санхүүжилтийн хөтөлбөр /MonSeff/ -ийн хүрээнд 10 сая ам.долларын санхүүжилтийн гэрээг байгуулсан билээ.  

 

Төслийн анхны зээлийг  зуухны  засвар  угсралт, даралтат  савны  засвар  угсралт, шугам хоолойн засвар угсралт, төмөр  хийцийн  үйлдвэрлэлийн  чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг Мон Илч ХХК-д олгохоор болж 5-р сарын 27-ны өдөр батламжийг нь гардууллаа.  

 

Батламж гардуулан өгөх ажиллагаанд Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк, ХААН Банк, Мон Илч ХХК-ийн төлөөлөл оролцлоо.

 

 Энэхүү хөнгөлөлттэй зээлийг эрчим хүчний хэмнэлтийг бий болгох тоног төхөөрөмж худалдан авах, эрчим хүчний алдагдлыг багасгах зорилгоор үйлдвэр үйлчилгээний газартаа засвар хийх, өргөтгөх, эрчим хүчний илүүдэл хэрэглээг багасгах техник шинэчлэл хийх зэргээр өөрийн  эрчим хүчний хэрэглээний зардлыг 15% ба түүнээс дээш хувиар бууруулах аж ахуйн нэгж байгууллагуудад олгох юм. Мөн сэргээгэдэх эрчим хүч ашиглахаар зорьж буй байгууллагууд хамрагдах боломжтой.

 

Төслийн зээлийн дээд хэмжээ нь 2,5 сая ам.доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөг байх ба зээлийн хугацаа 5 хүртэл жил байна.  

 

Та бүхэн төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ХААН Банкны https://www.khanbank.com/mn/813 холбоосоор, танд ойр байрлах Бизнесийн зээл судлах салбар болон Харилцагчийн мэдээллийн төвийн 1800-1917 дугаарт хандан аваарай. 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)