Д.Арвин уу, П.Анужин уу, С.Жавхлан уу

 

      “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгч П.Анужингийн алдагдсан гэх бичлэг нийгэмд тарахтай дөрөө харшуулан тэрбээр нийслэлийн Баянзүрх дүүрэгт МАН-аас нэр дэвших эрхээ гардсан. Улстөрчийн хувьд туршлага нимгэн ч боловсролоор хэний ч дор орохгүй түүнд баянзүрхчүүд итгэл хүлээлгэх эсэхийг нэг сар орчмын дараа харах болно. Гэхдээ П.Анужинд боломж байгааг улстөрийн ажиглагчид хэлж буй.

 

       Учир нь түүний өрсөлдөгч нь парламентад дөрөв дэх удаагаа сонгогдсон туршлагатай гэхээс өөр хэлүүлэх бүтээлгүй УИХ-ын гишүүн Д.Арвин юм. Нөгөө нэг өрсөлдөгч нь дуучин С.Жавхлан болон бусад нам эвслийн нөхөд. Улстөрийн тэтгэвэрт суух нас нь болсон өрсөлдөгч Д.Арвины хувьд бол “Үхэхдээ үхэр буугаа тавих”-аар шийдсэн гэдгийг тойргийн сонгогчид хэлж буй. Түүнд өөр арга байхгүй. Тэрбээр МАН-ын нэр дээрээс Хэнтий аймагт гурван удаа нэрээ дэвшүүлэн өрсөлдөн, ялалт байгуулж байсан бол өнгөрөгч 2012 оны сонгуульд мөн МАН-ын нэр дээрээс Баянзүрх дүүрэгт өрсөлдөж ялалт байгуулсан билээ. Харин энэ удаад тус дүүрэгт АН-ын нэр дээрээс өрсөлдөхөөр мандат аваад байгаа аж. Тиймээс тэрбээр мандат авах сургаар өөрт оногдсон хороо хориноор гүйдэлтэй болж, хорооны Засаг дарга нарыг амраахгүй ая тал засч байгаа тухай бидэнд мэдээлсэн юм.

 

       Тэд хэлэхдээ “Манай Д.Арвин гишүүн хороогоор сүүлийн гурав дөрвөн жил үзэгдээгүй хүн дээ. Харин сүүлийн үед ихээхэн харагдах боллоо. Олон сонгогдоод ирэхээр гишүүд сонгогчдыг аргалчих гээд байдаг юм. Тэдний л нэг байна. Тэгээд ч манай баянзүрхчүүд ам муутай л байна” хэмээсэн. Д.Арвины хувьд Баянзүрх дүүргээс УИХ-д суудал авсан даруй дөрвөн удаа нэрийг нь ашигласан МАН-аа орхиж, АН-ын нөмөр бараадсан. Тухайн үед “Д.Арвин Баянзүрх дүүрэгт Төрөх эмнэлэг барих тендерт ялж мөнгө аваад эмнэлгээ бариагүй ч мөнгө нь хаашаа орсон нь мэдэгдэхгүй алга болсон. Тиймээс түүнийг шалгах болж, тэрбээр эрх баригч намыг бараадлаа” гэх зэргээр мэдээлэл тарж байсан. Чухам үнэн худал эсэхийг баянзүрхчүүд аль эрт шүүн тунгаасан байж таарна.  

 

      П.Анужин бол Д.Арвины дэргэд ёстой л шинэков. Улстөрийн туршлагаас эхлээд бусад арга залийн хувьд ч хаана нь ч хүрэхгүй. Гэхдээ нэр цэвэр залуу хүн. Харин сүүлийн үед үнэн худал эсэхийг бүү мэд түүний тухай элдэв бичлэг хэвлэл мэдээллээр тарж байна. Үнэн байлаа ч энэ бол түүний хувийн асуудал учраас төдийлөн ач холбогдолтой зүйл биш. Ямартай ч тэр ард түмний таашаалд нийцсэн нэвтрүүлэг хийж, олны нүдэнд өртсөн хүн төдийгүй улстөрд бэлтгэгдсэн залуу боловсон хүчин гэдгийг ажиглагчид хэлж буй. Аливаа зүйлийн гэрэл сүүдэр зэрэгцэж оршдог учраас “Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад Төрөө зас гэсэн үг бий. Гэтэл П.Анужин энэ тал дээр ихээхэн дутагдалтай” хэмээн сүүлийн үед тарж байгаа сөрөгдүү мэдээллийг түшиглэсэн мессэж ч нийгэмд багагүй тархаж байгаа. 

 

      Нөгөө талаас дээрх хоёрын өрсөлдөгч бол сонгуульд хоёронтоо өвдөг шороодоод буй УГЖ, дуучин С.Жавхлан. Ялалт байгуулахгүй юм гэхэд хоёр өрсөлдөгчөө чамгүй сандаргах хандалга бий. Бас чиг 2009 оны Чингэлтэйн нөхөн сонгуульд өрсөлдөж, Д.Зоригтод өвдөг шороодсон бол 2012 онд төрж өссөн Увс аймагтаа өрсөлдөж мөн өвдөг шороодсон. Түүний хувьд улстөрд бэлтгэгдсэн боловсон хүчин биш ч гэлээ үндэсний үзэл далайлгасан нэртэй дуучин. Ард түмний хайртай дуучин яах аргагүй мөн. Даяаршлын эрин зуунд Монгол гэх зүйл биднээс алсарч байгаа үед эрхэм дуучин маань Монголоо гэсэн сэтгэл өвөртөлж түүнийхээ төлөө тэмцэж явдаг нь сонгогч олонд лавтай таалагдах байх. Нөгөө талаар тэр хоёр удаа сонгуульд өрсөлдөж чамгүй туршлага хуримтлуулсан нэгэн. Яахав, “С.Жавхлан дуучин болохоос улстөрч биш, боловсрол байхгүй, энэ тал дээр бэлтгэгдээгүй хүн учраас дуугаа дуулаад л явна биз” гэсэн хандлага нийгэмд байдаг. Уг нь өнөөдөр боловсрол гэж хөөрөхөөсөө илүүтэй хүн байхын төлөвшил энэ нийгэмд ихээхэн хэрэгтэй байгааг ч бид мэдэх болсон. Энэ утгаараа энэ тойргийн гол тулаан П.Анужин, С.Жавхлан хоёрын дунд өрнөх нь ойлгомжтой. Уг нь “ХҮН” гэх намын С.Боргилыг хүчтэй өрсөлдөгч хэмээн зарим нэгэн дуугарч байгаа ч судалгаанд С.Боргил байнга сүүл мушгиж байгааг бас дуулгасан юм.

 

     Ингэхээр Баянзүрх дүүгийн 54 дүгээр тойргийн сонгогчид улстөрийн тэтгэвэрт гарсан Д.Арвин гишүүнд саналаа өгөх үү, улстөрд бэлтгэгдсэн боловсон хүчин гэж болох П.Анужинд өгөх үү, эсвэл ард түмний хайртай дуучин С.Жавхланд  өгөх үү гэдгээ хэдийнээ шийдсэн биз ээ.

 

А.Буурал

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (61)

  • (46.161.9.20)

    2017-08-20

    wh0cd384291 cephalexin antibiotic ampicillin lipitor from india azithromycin tablets 250 mg cheap prozac

  • (46.161.9.20)

    2017-07-21

    wh0cd384291 generic diflucan

  • (46.161.9.20)

    2017-06-25

    wh0cd384291 vardenafil effexor check this out

  • McEVZDKUtOq (5.101.0.130)

    2017-01-20

    f4CtyA puuklxtqduys, [url=http://jmmbnmpbeooh.com/]jmmbnmpbeooh[/url], [link=http://ktussghpzcyt.com/]ktussghpzcyt[/link], http://jxzytoxwavdy.com/

  • MquqfGMeucDiSKso (46.161.9.8)

    2016-12-06

    D2aNJP eqdpgmnopmdx, [url=http://axtplrbvxqsi.com/]axtplrbvxqsi[/url], [link=http://gsvbunjoffqu.com/]gsvbunjoffqu[/link], http://mhtrzssyjmzc.com/

  • (5.136.150.209)

    2016-06-01

    Jabkhlan

  • chimeg (112.72.12.107)

    2016-06-01

    Arvin odoo bolnoo ym hiihgui l ym bn shu dee eh orhiihoo tuluu zurh setgel heregtei baina shu dee

  • zochin (182.160.1.197)

    2016-06-01

    Anujin gej sejgiin buzar huuhen. Ail geriin amidral uimuuleed. Olon nohriinhoo uchriig olj chadahgui baij bas tor udirdah genee. Uun sanalaa ogson hun buzartana!!!

  • Иргэн (202.179.24.208)

    2016-05-31

    Арвин эмээг одоо сонгох хүн бараг байхгүй юм биш үү. АН-д ороод улс орон ямар болов. АН-аас хурдан салах минь.

  • ggg (150.129.143.64)

    2016-05-31

    Javhlang demjinee

  • зочин (202.72.245.46)

    2016-05-31

    Жавхлан гарах нь тодорхой. Тойргоо зөв олно гэдэг л энэ дээ. Нөгөө хоёр нь бараг сурталчилгаа энэ тэр хийгээд яахав дээ. Би бол хөдөөний тойгийн хүн байна. Намын гишүүн бус...

  • зочин (202.72.245.46)

    2016-05-31

    Жавхлан гарах нь тодорхой. Тойргоо зөв олно гэдэг л энэ дээ. Нөгөө хоёр нь бараг сурталчилгаа энэ тэр хийгээд яахав дээ. Би бол хөдөөний тойгийн хүн байна. Намын гишүүн бус...

  • Сак (202.9.40.197)

    2016-05-31

    Ануужин бол гое эмэгтэй Ялнаа Муу урвагч Арвинг Харвин гэдэг ш дээ

  • usku (202.9.41.7)

    2016-05-31

    hudlaa meddeg tsaraitai 2 yashka bol tsaashaa. Jawhlangaa demjinee

  • (202.9.40.16)

    2016-05-30

    JABHLAN TASARHAI GARNA YUN ENE2 BE

  • (202.179.31.122)

    2016-05-30

    Арвин 100% илуу шуудээ Анужин гэгч солиотой хуухэн уу еох гэртээ байж бай 😰😰😰😰😰😰😰😰😰😰

  • songogch (122.201.24.57)

    2016-05-30

    javhalang l demjmeer bn odoo niigemd hvn bh ni l chuhal bn shv dee tvvnees hichneen bolovsrol ezemshsen geed bj bgaa bdal ni har daa bid nar vnen dee suhurch bn shcvv de

  • харж байгаарай (103.212.117.68)

    2016-05-30

    нөгөө Эмээ гэж нэрлэгдээд байгаа арвин чинь гараад ирнэ дээ харж байгаарай

  • харж байгаарай (103.212.117.68)

    2016-05-30

    нөгөө Эмээ гэж нэрлэгдээд байгаа арвин чинь гараад ирнэ дээ харж байгаарай

  • цөхрөл (59.153.115.226)

    2016-05-30

    за да хэн гуай нь ч бай бүгд л үзэгний үзүүрээр л тэр бумтан болохыг мөрөөдөж яваа шүү дээ Хүний төлөө ард нийт улс эх орны төлөө энэ тэр яриа бол зүгээр л шилний цаанаас марожин долоолгож байгаа хэрэг гэж бодогдийш дээ

  • зочин (103.57.94.159)

    2016-05-30

    Анужинг дэмжиж бна

  • (202.179.31.56)

    2016-05-30

    MAN AN 2 odoo bolnoo...Javhlan garna Eh ornoo gedeg hun heregtei baina...26 jil harlaa

  • (202.179.31.56)

    2016-05-30

    Javhlang songono...medeej busad na hereggui odoo ard tumen hashirsan biz

  • Номин. (211.36.133.76)

    2016-05-30

    Жавхланг сонгох юм байна даа.

  • Zorig (202.179.29.37)

    2016-05-30

    javhlan ugaasaa ok

  • хөб (202.126.91.96)

    2016-05-30

    Жавхлан нь арай л дээр юм уу да. Анужин сураггүй хүүхэн байж байгаад ямар зорилготой гэв гэнэт олонд танигдаж гарч ирээд төр лүү орох гээд байгаа өмхий хар хужаа

  • (122.201.24.106)

    2016-05-30

    Gurvuulaa taarsam taarshuudainuud iim durakuud ner devshij bgaa ni mongoliin emgenel yum daa

  • 123 (202.126.91.96)

    2016-05-30

    Жавхлан бол монгол анужинг бодвол монгол хүн юм

  • ARBIN deeree (59.153.114.210)

    2016-05-30

    ANUJIN bogsoo zahirj chadahgui ba ger bul uimuuleed. ARBIN odoo hor n garsan avgai bolohoor arai deer baihaa .Za JAVHLAN bol mahaa tuuhiigeer n ideed l baij baig udahgui,boosond barigdaaad,hodoonii ovchin tusaad duusna

  • (122.201.24.106)

    2016-05-30

    Гурвуулаа таарсан шуудуйнууд ийм дуракууд нэрдэвшиж байгаа нь монголын эмгэнэл юм даа

  • (103.9.90.130)

    2016-05-30

    Их хуралд боловсролтой хүн хэрэгтэй. Их хурал гэдэг чинь хүний цуглуулга биш. Жавхлан дуугаа дуулаад ард түмнээ баясгаад явж бай.Арвин ач зээ нартай бол гэртээ хэрүүл хийгээд гадаа гарч сүүдрэвчинд хөгшчүүлтэй хов яриад сууж бай. Харин Анужин бол боловсролтой хүн учир яих хуралд суугаад бодлого боловсруул

  • Zub (202.9.40.30)

    2016-05-30

    Mangar abgai Arbin l bish bol nogoo 2 iin xen ni ch yax be . Arbin abgaid ichix bulchirxai bii bolob uu xvnii omnoos ichine gedeg xetsvv yum aa. Ard tvmen mini uxaantai baina shvv xuurtab

  • Зочин (59.153.115.160)

    2016-05-30

    Ямбыг нь тултал эдэлсэн намаа хаясан Энхбаяр Арвин 2 яг ижилхэн увайгүй хүмүүс. Харин Жавхлан, Анужин 2 бол өөр. Ёстой сонгогчид л мэдэх хэрэг. Би боловсролыг нь бодоод бас ч ухаалгыг нь бодоод Анужинд өгнөө.

  • зочин (103.23.51.2)

    2016-05-30

    Жавхлан,нөгөө 2,хайран мөнгө.

  • азтан (112.72.11.113)

    2016-05-30

    Яаж ч бодсон Арвин гишүүн нь улс төрд байвал ард олон бидэнд өгөөжтэй. 23-р хороонд 24 цэцэрлэг бариулж байна. Өнгөрсөн хугацаанд хэт том тойрогтой байсан учир нэг бүрчлэн хүрч ажиллаж чадаагүй байхаа нэг биеийг хэд ч хуваах билээ одоогийн энэ жөөхөн хороонд Арвин гишүүнийг гаргаад ирвэл мөн ч их хэрэгтэй байх байхаа Хүмүүсээ гишүүнээ дэмжицгээе.

  • зочин (112.72.11.113)

    2016-05-30

    Арвин гишүүнээ дэмжээрэй Анужин нэвтрүүлгээ л хөтөлвөл гоё,Жавхлан тайзан дээрээ л дуулж байгаа нь гоё шүү дээ Энэ 2т улс төр тохирохгүй

  • Мгл (150.129.142.98)

    2016-05-30

    Жавхлан нь монгол оронд илуу юм хииж чадах хун, манангаас тусдаа байна гэдэг ч нэг юм хэлээд байна. Асухбат шиг монго хоронго сонирхож улс торлуу орох хун биш. Иргэдиинхээ эх оронч узлииг ч харин оргох шиг болж, луйварчдад аянга болж явж чаднашуу

  • Zochin (119.40.98.162)

    2016-05-30

    Jabhlan daa

  • Zochin (119.40.98.162)

    2016-05-30

    Jabhlan daa

  • зочин (112.72.11.113)

    2016-05-30

    Арвин гишүүн улс төрийн туршлагатай аливаад нухацтай ханддаг, УИХ-ын гишүүн гэдэг чинь аливаа асуудлыг шийдэхэд хуримтлуулсан туршлага ур ухаан чухал болохоос олж авсан мянган мэдлэг байгаад туршлагагүй хүн улс төрд гарвал ард түмэнд очих үр өгөөж нь муудна гэдгийг олон түмэн минь эрхбиш ойлгоно биз дээ. Жавхлан Анужин 2 бол туршлагажих гэсээр байгаад 4 жил өнгөрнөө. Анужин минь хувийн асуудлаа шийдчихээд сонгуульд дэвшээ гэдгийг санал болгоё.

  • xxx (202.70.37.34)

    2016-05-30

    Тээр жил Дашбалбар гэж сайхан эх оронч - яруу найрагч их хуралд бужигнуулж байсан, Жавхланг тийм байж чадах болов уу гэж байна. Тэгэхд ганц дайчин ганцаардахгүй гэж өөрийнхөө дуу хоолойг хүргэж чадаад байсандаа.

  • (49.0.204.189)

    2016-05-30

    Анужин гэдэг хүний яриаг өчигдөр тв8 сонслоо мундаг хүн байна. Энэ хүний чадварыг төр ашиглах хэрэгтэй.

  • (49.0.204.189)

    2016-05-30

    Жавхлан дуугаа сайн дуул тэр чинь нэг хэсэгтээ ард түмнийг баясгана.

  • (49.0.204.189)

    2016-05-30

    Арвинийг Баянзүрхчүүд хаан ч очсон хүлээж авахгүй дээ. Худалч авгай, одоо болоо энэ төрд юу хийсэн юм. нэг өөдтэй хуульч санаачлаагүй хүн шүү дээ.

  • Зочин (150.129.141.239)

    2016-05-30

    шууд л Жавхландаа өгнө, хөгшин залуу 2 хэрэггүйээ.гэртээ хоолоо хийгээд сууж байсан нь дээрээ

  • zochin (103.23.51.2)

    2016-05-30

    javhlang demjneeee

  • (103.10.23.127)

    2016-05-30

    za za Javkhlang l songoyo doo.

  • zochin (202.9.40.231)

    2016-05-30

    Arbin emeegiinhee ajliig hiisen ni deeree Jabhlan goe duugaa duulaad ybj baig Anuujing demjnee

  • (182.160.37.109)

    2016-05-30

    JAVHLAN SHUU DEE.ENE ZALUU HEN BE GEDEGEE HARUULSAN.ARVINGAAS ODOO YU HARAH BILEE.ANUJIN JAVHLANGIIN HAJUUD ARAIL BOLOOGUI BAIHOO.

  • иргэн (202.179.25.93)

    2016-05-30

    2 залуучуудын 1-н ялалт авчирах нь тодорхой.Жавхлан хамаагүй илүү.

  • tiimee tiim (59.153.112.242)

    2016-05-30

    3-uulaa herergui za

  • YAANA daa (122.201.26.197)

    2016-05-30

    Manai toirog gj TORGUULIIN suman shig l yum bolchloodoo. Oligtoi songochih hun bhguu hogiin honhor yumuu haashaaiin!!!!!!!!!!

  • az (188.247.217.100)

    2016-05-30

    arvin gertee suu.anujin moda erguulj goe ishlel tseejilj turul buriin chamin huvtsas umsuj erchuud huuhnuudiig huilruulj yavsan ni deeree.JAVHLAN BIDEND HEREGTEI HUDUU HURCH GADAA GANDAJ GAZAR SHOROOGOO HARID ALDAAD BAIHGUI HOLCH UVGUDIIN UHAANTAI ZALUU

  • сур (202.179.31.101)

    2016-05-30

    Элийрсэн балайрсан авгай Арвинаар яам вэ та нар минь... Шинэ залуу эх оронч, шударга залуу Жавхлан дээр шүү. Аяндаа улс төрд ороод ирэхээр улс төрч болно. Бусад тэгээд эхээс гарахдаа гишүүн байсан юмуу. Сурна. суралцана...

  • сур (202.179.31.101)

    2016-05-30

    Элийрсэн балайрсан авгай Арвинаар яам вэ та нар минь... Шинэ залуу эх оронч, шударга залуу Жавхлан дээр шүү. Аяндаа улс төрд ороод ирэхээр улс төрч болно. Бусад тэгээд эхээс гарахдаа гишүүн байсан юмуу. Сурна. суралцана...

  • Bataa (119.40.97.94)

    2016-05-30

    Panuujin, Arvin avga 2 uus Javkhlan hamaagui deeree,

  • (202.9.40.250)

    2016-05-30

    Жавхлансонгогдох юм бна

  • irgen (202.9.42.2)

    2016-05-30

    Anujin garah baih gehdee mundagtaa,emegteidee bish MAN neriin dor garna Bayanselengees yalgarah yum baihgui,shivshigtei l yum

  • зочин (122.201.19.198)

    2016-05-30

    МОНГОЛЫН ТӨЛӨӨ ЦОХИЛОХ ЗҮРХ СЭТГЭЛТЭЙ, ЗӨВ ХҮН НЬ ДЭЭР.ЖАВХЛАНГ ДЭВЖИЖ БАЙНА.

  • даваа (103.229.121.107)

    2016-05-30

    Жавхлан ч олон хүний санал авна. Энэ залуу -шударга, эх орноо гэх сэтгэлтэй залуу. дэмжинэ. Сая доллар марттлаа авлига авч баяжсан луйварчдын оронд Жавхлан байхад гайхах зүйл алга.

  • zochin (202.9.40.175)

    2016-05-30

    Arbin emee odoo az zeegee haraad gertee suusan ni deer bizde nuguu 2 ni l ursulduh ym baina Jabhlan duugaa duulaad ard tvmendee hvndlegdeed ybsa ni deer baih Anuujing demjnee