Улсын хэмжээнд одоогоор 17.5 сая төл хүлээн авчээ

 

Өнөөдрийн байдлаар 23.0 сая эх малын 75.1 хувь буюу 17.9 сая мал төллөж 17.5 сая төл хүлээн аваад байна.

 

Энэ нь өмнөх 7 хоногоос 500.0 мянгаар нэмэгджээ. Үүнээс: 52.7 мянган ботго, 388.1 мянган унага, 714.3 мянган тугал, 8.9 сая хурга, 7.5 сая ишиг бойжиж, төл бойжилт 98.2 хувьтай байна.

 

Нийт малын хорогдол 1.1 сая болж оны эхний нийт малын 2.0 хувийг эзлээд байна. Хамгийн их мал хорогдсон аймгаар Увс, Сүхбаатар, Завхан, Архангай, Баянхонгор тодорчээ. Тодруулбал улсын дунджаас дээгүүр буюу  нийт малын 2.5-6.6 хувь нь хорогдоод байгааг албаныхан хэллээ.

 

 Б.Заяа

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)