Хөгжлийн бэрхшээлтэй 500 хүүхдийг баярлуулжээ

 

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Баянзүрх дүүргийн ЗДТГ-аас дүүргийнхээ хөгжлийн бэрхшээлтэй болон зорилтот бүлгийн  хүүхдүүдэд өнөөдөр хүндэтгэл үзүүлж, бэлэг гардууллаа.

 

Тус дүүргийн дарга санаачлан дүүргийн Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс, дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөл, Соёлын ордноос хамтран зохион байгуулсан энэхүү “Бяцхан зүрх” арга хэмжээнд 28 хорооны төлөөлөл 500 гаруй хүүхэд оролцов. Энэ үеэр ЕБС-ийн авьяаслаг сурагчид  урлагийн тоглолтоор найзууддаа бэлэг барьсан юм.

 

Ж.Болор

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)