Төрийн түшээд үзэж буй төрлийн холбоотой эрхмүүд

 

        Монголын төр энэ удаагийн сонгуулиар үзэж болох юу л байна бүгдийг нь үзлээ гэж хэлж болно. Магадгүй үүнээс илүү эрээ цээргүй тэнэглэл гэж байдаг ч байж болох юм. Сонгууль болохоос бараг сар гаруйтай нь өмнө сонгуулийн хуулиа өөрчилж, жижиг 76 тойрог болгосон. Гэнэт УИХ-ын даргын захирамжаар чуулганаа хаасан. Мөн энэ сонгуульд түүхэнд байгаагүй олон бие даагч өрсөлдөхөөр болсон. Нийтдээ 89 бие даагч бүртгүүлжээ. Мэдээж үүнээс олны танил хүмүүс цөөнгүй. 

 

Улс төрийн намуудаас ч энэ сонгуульд хэний ч таамагт байгаагүй олны танил урлаг, спортын байв. Уг нь өөр өөрийнхөө салбараа хөгжүүлээд амжилтад хүрээд явж байвал заавал тэр төрийн ордонд суудал бөглөхийн хэрэг юу байна. 

 

Мөн энэ удаагийн ээлжит сонгуульд төрсөн ах, дүү, баз хүргэчүүд, худ ургууд гээд төрөл садны холбоотой эрхмүүд өрсөлдсөн тойргууд нэг хоёроор тогтсонгүй. Гэхдээ гэр бүлийн гишүүд өөр өөр намаас нэр дэвшиж буй нь бүр ч сонирхолтой. Ямартаа ч “Хоёр өөр нам байгаад хэн нь ч ялсан хамаагүй нөгөө хэн гуайн хүргэн л УИХ-ын гишүүн болохоос цааш” гэх шог яриа ч гараад амжив. Ингээд сонгуульд нэр дэвшиж буй ураг, төрлийн холбоотой эрхмүүдээс цухас танилцуулж байна. 

 

Д.Батцогт VS С.Бямбацогт

 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Д.Батцогт нарыг 1 айлын баз хүргэчүүд гэдгийг мэдэхгүй хүн тун ховор. Хоёр хүргэн нь УИХ-ын гишүүн азтай хадмуудтай гэж ярих хүмүүс ч цөөнгүй. Тэд хоёуулаа Ховдынх бөгөөд УИХ-ын 2012 оны сонгуулиар Ховдод ялалт байгуулж, УИХ-ын гишүүн болсон. Тэгвэл мөн энэ удаагийн сонгуулиар базууд Ховд аймгийн 35 дугаар тойрогт АН, МАН-өөс өрсөлдөхөөр тов гарчээ.

 

Б.Сүрэнжав VS А.Сүхбат

 

Увс аймгийн 33 дугаар тойрогт УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатартай өрсөлдөх чадалтай аавын охиноор тодроод байгаа нэр дэвшигч бол дархан аварга Х.Баянмөнхийн охин Б.Сүрэнжав. Нэгэн цагт аав нь дэвшиж очсон ч бүдэрч байсан тойрогт Б.Сүрэнжавыг АН-ынхан илгээжээ. Тэгвэл нөгөө талд Х.Баянмөнх аваргын экс хүргэн дархан аварга А.Сүхбат МАН-аас Төв аймагт нэр дэвшиж явна. Нэгэн цагт хадам, хүргэн гэгдэж явсан хоёр ийнхүү хоёр талд хоёр өөр намаас сонгуульд нэр дэвшиж байна. Үндсэндээ өрсөлдөгч хоёр намаас нэр дэвшиж байгаа учраас тойрог өөр ч өрсөлдөгчид болчихоод байгаа юм. 

 

Ш.Батсамбуу VS Ш.Сайхансамбуу

 

УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуу Тусгаар тогтнол эв нэгдлийн намаас Завхан аймгийн 18 дугаар тойрогт УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр болсон бол түүний дүү Ш.Батсамбуу яг энэ тойрогт ахынхаа хуучин намаас нэр дэвших мандат өвөртөлсөн. Тэд ийнхүү 1 тойрогт өрсөлдөхөөр болсон нь олон хүнийг гайхшруулж байна. Ямартай ч энэ мэтчилэн олон сонирхолтой тойрог хуваарилалт энэ удаагийн сонгуулиар бий болж байгаа нь нэлээд өрсөлдөөн өрнүүлэх шинжтэй. Улс төр гэдэг базууд гэлтгүй төрсөн, гарсныг хүртэл өрсөлдөгч болгож чаддаг хүчтэй тоглоом гэдгийг энэ жишээнээс харж болохоор байна. 

 

Б.Саранчимэг VS Б.Наранхүү

 

“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн гэх тодотголтой Б.Саранчимэг энэ удаагийн сонгуульд МАН-аас Баянзүрх дүүрэгт нэр дэвшиж байгаа билээ. Тэгвэл түүний дүү “Мон-Уран”-ын Б.Наранхүү АН-аас Дундговь аймагт нэр дэвшиж байна. Б.Наранхүүгийн хувьд “Мон-Уран”-ы гэх тодотголоос гадна манлай уяач Э.Эрдэнэчулуунаас авсан шарга азаргаараа олонд танигдсан нэгэн. Харин түүний эгч “эко хатагтай”  тодотголын эзэн Б.Саранчимэг 2012 оноос НИТХ-ын тэргүүлэгчээр ажилласан юм. 

 

Энэ мэт улс төрд орох хүсэлтэй ураг төрийн холбоотонгууд цөөнгүй байна. Хэнд итгэл хүлээлгэх нь сонгогчдын эрх учир сонголтоо зөв хийх нь таны ирээдүйн дөрвөн жилийн амьдралыг өөрчлөх чухал алхам байна гэдгийг бүгд эргэн санууштай. 

 

О.Заяа 
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • (46.161.9.51)

    2017-06-05

    wh0cd231452 buy acticin viagra online

  • (202.179.23.237)

    2016-05-31

    Ymar zavaan yum be ene namiin darga nar gej unen dee avilgal khuukhendel baina daa ichij smidar namiin darga. Naraa mongoliin turiig ***** doromjilooch nuguu duulne yasan seruun zuid be

  • од (124.158.109.232)

    2016-05-31

    харин наранхүүгээс эгч нь дээр ажил хэрэгч шүү