Тулаанд хэн нь ялах вэ?

 

     Сонгинохайрхан дүүргийн 73 дугаар тойрогт нэр дэвшигчдийн дунд нэг их ширүүн бус дундын тулаан өрнөж таарна. Уг дүүргээс өнгөрөгч сонгуулиар сонгогчдын итгэл хүлээн УИХ-д орж ирсэн “Монос”-ын Л.Эрдэнэчимэг дөрвөн жилийн дотор өөрийнхөө карьерийг сонгиночуудад унагаад авсан гэдгийг сонгогчид нь хэлдэг. Ямар сайндаа уулзалт хийх болохоор иргэд нь очдоггүй. Арга ядахдаа “уулзалтад ирээд нэгжээ аваарай” гэсэн зар тараасан тухай мэдээлэл цахимаар нэг тэнүүчилж байхав дээ.  

 

    Харин Л.Эрдэнэчимэг гишүүн энэ асуудалд тайлбар хийхдээ “Би сонгогчидтойгоо уулзах нь үнэн. Гэхдээ нэгж тараахгүй. Уулзалтын зарыг тараасан цөөн ажилтнуудад ажилд нь туслах зорилгоор утасны нэгж өгсөн гэсэн гэж манай ажилтнууд хэлсэн. Тэрнээс уулзалтад ирсэн хүмүүст нэгж тараахгүй” гэсэн. Хэрвээ ийм маягаар иргэд цуглуулж уулзаж байгаа бол сонгуулийн сурталчилгаа хийх үеэр хэнтэйгээ уулзаж ямар мөрийн хөтөлбөр танилцуулах вэ гэсэн асуудал зүй ёсоор ургаж таарна. Нөгөө талаар тэрбээр өнгөрөгч дөрвөн жилд тус дүүрэгт хийж бүтээсэн зүйлээр тааруухандаа орно. Казак түмний дунд очиж бүргэд гар дээрээ залсан зураг, бусдад зодуулсан бүсгүйг гэмтлийн эмнэлэгт очиж эргэсэн зураг, үнэтэй машинаа гайхуулсан жиргээнээс хэтэрсэн улстөр хийгээгүй. Энэ мэт нь бүсээ чанга бүсэлсэн сонгогчдод яагаад ч таалагдаагүйг өнгөрөгч хугацааны уур амьсгалаас харж болно. УИХ-ын гишүүн Л.Гүндалай охидоо бүгдийг нь Германд сургаж, тэднээсээ ирсэн захидлыг ном болгон хэвлүүлээд хөвсгөлчүүдэд тараасан нь унах шалтгаан болсон. Яагаад гэхээр сонгогч олон хүүхдээ гадаадад бүү хэл дотооддоо сургах зардлыг нь дийлэхгүй байхад ийн гайхуулсан нь өөрөө өөртөө хийсэн мэх гэж харахаас өөр аргагүй. Үүний нэгэн адил Л.Эрдэнэчимэг гишүүн үнэтэй машинаа гайхуулсан нь хэнд яаж таалагдах билээ. Яахав, Тавантолгойн орд гэж популистуудын шоуны талбар болсон зүйлийг шүүрч тэмцсэн, Тамхины хууль гээд дурдах зүйл бас бий. 

 

     Түүний гол өрсөлдөгч гэж болох З.Баянсэлэнгийн хувьд бол эгэл сонгогчдын ижил төрхөөр өнөөдөр ч хэвээрээ сонгогчдын сэтгэлд бууж байгаа нь давуу тал. Гэр хорооллынхоо байшингаас хийсэн нэвтрүүлэг, Н.Энхбаяртаа үнэнч байгаа төрх, “надад бензины мөнгө байхад л болно” гэсэн ядуухан ч гэсэн бардамнал нь шууд утгаараа сонгогчдын зүрх сэтгэл буусан нь гарцаагүй. Үүнээс харвал З.Баянсэлэнгэ гишүүнд томоохон боломж харагдаж байна. Өнгөрөгч дөрвөн жилийн хугацаанд тэрбээр олонд гайхагдахаар ажиллаагүй ч УИХ-ын гишүүний үүргээ сайн гүйцэтгэсэнд тооцогдоно. Ямартай ч дэмжлэгийг нь авч орж ирсэн намынхаа даргыг бусад шигээ хаяж одсонгүй, өнөөдрийг хүртэл үнэнч зүтгэж байгаа нь Н.Энхбаярыг, МАХН гэсэн олон хүнд таалагдаж таарна. Нөгөө талаар өнгөрөгч хугацаанд тэрбээр УИХ-д бүлэг ч ахалсан, Байнгын хороо ч ахалсан, Засгийн газарт багтаж сайдын суудалд хүртэл дэвшсэн нь ч олны анхаарлын гадна яахин үлдэх билээ. Хамгийн гол нь тэр сонгогч олондоо хамгийн ойр байж чадсан түшээ гэж болно.

 

       Гэхдээ хоёр бүсгүйн гол өрсөлдөгч нь Н.Учрал. Түүний хувьд нас залуу туршлага нимгэн ч нэр цэвэр улстөрийн чиглэлд бэлтгэгдсэн гэж болохоор боловсон хүчин мөн. Тэгэхээр хоёр бүсгүй маань дундаа тулалдах биш гуравдагч этгээдэд анхаарал ихээхэн хандуулах нь зүйн хэрэг.

 

 

А.Буурал

    

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (15)

  • (185.100.85.61)

    2016-06-04

    erdenechimeg dvvregtee hiisen yum bgmuu ailuud toggvi talhaa huwaaj awch bn shvv dee

  • Зочин (5.249.145.164)

    2016-06-04

    Энэ 2 ын хажууд Уёрал хол илүү ялах нь бараг тодорхой байна. Нэр цэвэр мэдлэг боловсрол сайтай залуу.

  • (112.72.12.19)

    2016-06-04

    2 уулаа хийсэн юмаар маруухан даа.

  • МОНГОЛ СОНГОГЧ (202.179.7.38)

    2016-06-01

    ЭЭ БУРХАН МИНЬ ЭЭ,ЭНЭ 2-ООС ӨӨР БОЛОВСРОЛТОЙ, УХААНТАЙ, ЭРДЭМ МЭДЛЭГТЭЙ БҮСГҮЙЧҮҮД АЛГА УУ.

  • Songinohairhan aas (166.216.165.54)

    2016-06-01

    Songuuliin eronhii horoo huulia bieluulne shuu.MAHN hugatsaandaa amjij burtguuleeguig ene Buural medcheed daraa n ene Bayanselenge ch biluu ene hunii talaar bich!!!

  • сонгогч (27.123.214.114)

    2016-06-01

    MONOsinh ni BayanSelenge yum uu.Benz gedeg ni hen ni bilee.Heeree adilhan bna shu.Neg ni lab aptekiin ezen gesen.Daraltin em ugdug gej bsan.Ene 2ig gargah hereggui gej bodoj bna .Uchralig zaluuchuud ih demjij bga gesen

  • songogch (27.123.214.114)

    2016-06-01

    Monosin Bayanselenge Gishuun Erdenechimeg hoyor unen adilhan yumaa .Ene 2ig sain yalgadaggui bsan chini bas neg toirogt ursulddug bna sh dee .Hen ni garsan ch yalgaagui dee.Gomdoohguin tuld Hubaagdaad uguy.

  • za zailaa (103.10.22.41)

    2016-05-31

    Awgai nar ywj hooloo hii

  • Sarnai (103.10.22.9)

    2016-05-31

    hogshin awgai nar demii de..zaluu hun deer...

  • lk (202.179.23.212)

    2016-05-31

    hen ni ch garahgvi.

  • (122.201.25.46)

    2016-05-31

    Ёстой жаран чавганц уралдуул нэг нь л түрүүлэнэ гэдэг шиг энэ 2 тэнэгийн нэг нь гарнаа одоо яана даа

  • UIH (202.179.27.249)

    2016-05-31

    Bolovsrol, soyoloos iluu chuhal zuil baina. Tuhain hunii amydraliin uhaan, hunii mus chanariig ny bas harah heregtei. Bas irged uruu handsan medleg.

  • narangarav (94.242.246.24)

    2016-05-31

    medeej uchraliig demjinee...uye ni ungurj bgaa ih hurald olon jilig zuger suuj ungurusun 2 huhen heregggui

  • (103.26.193.177)

    2016-05-31

    энэ сайт Учралын эсрэг зориуд ийм тэнэг мэдээ тавьж бна

  • Наран (150.129.142.136)

    2016-05-31

    Эмэгтэйчүүдийг гаргах нт зөв ч гэсэн энэ 2 л л в биш байхаа хувийн араншин боловсрол мэдлэгийг биеэ авч явах байдал гээд төрийн хүнд чинь бас нэг юм юм л баймаар даа энэ 2 т бол аль нь ч байхгүй дээ монос бол энэ хүн нэр дэвшинээс хойш эмийх үнэ яаж нэмэгдсэнийг хүмүүс яагаад судалгаа хийж чадахгүй байна гнацхан жишээ левомицин 3 жилийн өмнө800 төгрөг байсан одоо 2300 болсон байгаа дотооддоо үйлдэрлэж байгаа шүү дээ энэ мэтчилэн өвчин тусахад иргэд өндр настан бид заримдаа эмээ авч чадахгүйд хүрч байгаа шүү дээ энэ бол энгийн нэгэн жишээ