Шилдэг 27 хүүхдийг шагналаа

 

Нийслэлийн Засаг Даргын захирамжаар Олон улсын болон улс, хотын олимпиад, уралдаанд тэргүүлэн, эрдэм мэдлэг, авьяас чадвараараа  шалгарч, нийслэл хотынхоо нэрийг өндөрт өргөсөн 27 хүүхдийг Улаанбаатар хотын Захирагчийн шагналаар  шагналаа. 

 

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан олгож буй уг шагналыг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл гардуулав. Тэрбээр, “Монгол Улсын ирээдүйг залгамжлах хүүхдүүд томоохон уралдаан тэмцээнд аливаа уралдаан тэмцээнд амжилттай оролцож, чадварлаг боловсон хүчин болж хөгжиж байгаагаар бахархаж байна” хэмээв.

 

Ингээд Улаанбаатар хотын Захирагчийн шагналаар  шагнуулсан хүүхдүүдийг танилцуулж байна.

 

-Сүхбаатар  дүүргийн Сант  сургуулийн 12 дугаар ангийн сурагч, Физикийн хичээлийн хотын олимпиадын аварга Луубаатарын Оюунтөгс

 

-Баянзүрх дүүргийн 33 дугаар  сургуулийн 12 дугаар ангийн сурагч, Англи хэлний  хичээлийн хотын олимпиадын аварга Дэмбэрэлнямбуугийн Цэнд-Аюуш

 

-Баянзүрх дүүргийн “Шинэ монгол”  сургуулийн 12 дугаар ангийн сурагч, Англи хэлний  хичээлийн хотын олимпиадын аварга Ариунсангийн Тэргэл

 

-Сүхбаатар дүүргийн 45 дугаар сургуулийн 12 дугаар ангийн  сурагч, Орос хэлний  хичээлийн хотын олимпиадын аварга Чулуунбаатарын Бадмаараг

 

-Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч, Орос хэлний  хичээлийн хотын олимпиадын аварга Балдандагвын  Баттуяа

 

-Сонгинохайрхан дүүргийн 62 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч, Нийгмийн ухааны  хичээлийн хотын олимпиадын аварга Батбаярын Дорждулам

 

-Сүхбаатар дүүргийн 1 дүгээр  сургуулийн 12 дугаар ангийн сурагч, Газарзүйн хичээлийн хот, Улсын олимпиадын аварга Энхболдын Батболд

 

-Баянзүрх дүүргийн Эмпати сургуулийн 12 дугаар ангийн  сурагч, Химийн хичээлийн хотын олимпиадын  аварга Батмөнхийн Мөнхтөгөлдөр

 

-Баянзүрх дүүргийн 21 дүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагч, Биологийн хичээлийн хотын олимпиадын аварга Гуошэний Мандухай

 

-Сүхбаатар дүүргийн Шинжлэх ухаан технологийн ахлах сургуулийн  12 дугаар ангийн сурагч, Дүрслэх урлаг, дизайн технологийн хичээлийн хотын олимпиадын аварга Цэцгээгийн Минжин

 

-Сүхбаатар дүүргийн Өсвөрийн зохион бүтээгчдийн ахлах сургуулийн 12 дугаар ангийн сурагч, Дизайн технологийн хичээлийн хотын олимпиадын аварга Базардаргиагийн Нарангарвуу

 

-Баянзүрх дүүргийн 111 дүгээр  сургуулийн 12 дугаар ангийн сурагч, Дизайн технологийн хичээлийн хотын олимпиадын аварга Батдоржийн Ихбаяр

 

-Баянзүрх дүүргийн 33 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч, Авто загварын хот, Улсын олимпиадын аварга Ариунболдын Ананд

 

-Чингэлтэй дүүргийн 50 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч, Усан загварын хот, Улсын олимпиадын аварга Энхбаярын Учрал

 

-Чингэлтэй дүүргийн 5 дугаар  сургуулийн 8 дугаар  ангийн сурагч, Нисэх загварын хотын олимпиадын аварга Улсын олимпиадын аварга, Олон улсын олимпиадын аварга Занабазарын Чингис

 

-Сонгинохайрхан дүүргийн 76 дугаар  сургуулийн 12 дугаар ангийн сурагч, Монгол хэлний  хичээлийн хотын олимпиадын аварга Дэмбэрэлсүрэнгийн Уртнаст

 

-Хан-Уул дүүргийн “Орчлон”  сургуулийн 12 дугаар ангийн сурагч, Математикийн хичээлийн хотын олимпиадын аварга Олонбаатарын Бодрол

 

-Баянгол дүүргийн “Хүрээ тулга”  сургуулийн 11 дүгээр ангийн сурагч, Улаанбаатар хотод  зохион байгуулагдсан “Уран жиргээ-2015” наадмын Гранпри цомын эзэн Цэрэнпунцагийн Цогбадрах 

 

-Сүхбаатар дүүргийн “Сант” сургуулийн 3 дүгээр ангийн сурагч, Кенгуру олон улсын математикийн олимпиадын аварга Энхбатын Элдэв-Очир

 

-Сүхбаатар дүүргийн “Хобби” сургуулийн 9 дүгээр ангийн сурагч, Кенгуру олон улсын математикийн олимпиадын Хүрэл медальт Чинзоригийн  Хулан

 

-Баянзүрх дүүргийн “Шинэ Монгол”  сургуулийн 11 дүгээр ангийн сурагч, Физикийн хичээлийн улсын олимпиадын аварга Лхагвадоржийн Дөлгөөн

 

-Сүхбаатар дүүргийн 1 дүгээр  сургуулийн 12 дугаар ангийн сурагч, Нийгмийн ухааны хичээлийн улсын олимпиадын аварга Баатаржаргалын Уянга

 

-Баянзүрх дүүргийн “Эмпати”  сургуулийн 12 дугаар ангийн сурагч, Биологийн хичээлийн улсын олимпиадын аварга Гомбосүрэнгийн Лхагвадулам

 

-Баянзүрх дүүргийн “Монтурк”  сургуулийн 12 дугаар ангийн сурагч, Англи хэлний  хичээлийн улсын  олимпиадын аварга Баттулгын Өнөбилэг

 

-Баянгол дүүргийн “Радуга” сургуулийн 12 дугаар ангийн  сурагч, Орос хэлний  хичээлийн улсын олимпиадын аварга Бямбацогтын Ариунзаяа

 

-Баянгол дүүргийн “Шинэ эхлэл” сургуулийн 12 дугаар ангийн сурагч, Орос хэлний  хичээлийн улсын олимпиадын аварга Батзолбоогийн Батзул

 

-Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургуулийн 6 дугаар ангийн сурагч, Кенгуру олон улсын математикийн олимпиадын аварга Батбаярын Удвал

 

О.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)