Маргааш хилийн автозамын боомтууд амарна

 

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу хүүхдийн баяр тохиож буйтай холбогдуулан маргааш Монгол улсаас БНХАУ-д нэвтрэх хилийн автозамын боомтууд ажиллахгүй болохыг Иргэний харъяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас мэдээлэв.

 

Хоёр орны Хилийн дэглэмийн тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрт нийтээр амрах баяр, амралтын өдрүүдэд автозамын боомтууд ажиллахгүй байхаар заасан. Хүүхдийн баяраар Монгол Улсад бүх нийтийн амралтын өдөр тохиож байгаа юм. Харин агаарын болон төмөр замын хилийн боомт хэвийн ажиллах аж. Түүнчлэн Монгол, ОХУ-ын хилийн боомтууд цагийн хуваарийн дагуу ажиллана.

 

О.Түвшин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)