Эрүүл хүнээс улсын хөгжил эхэлнэ

 Эрүүл хүнээс улсын хөгжил эхэлнэ        
 

     Энэ бол Анагаах ухааны доктор А.Отгонболд эмчийн өмнөө тавьсан зорилго. Аливаа улс орны хөгжлийн гол тулгуур, үнэт зүйл бол хүн ам, түүний эрүүл мэнд учраас дэлхийн өндөр хөгжилтэй орнууд энэхүү тулгуур үзлээ Төрийн бодлогын гол зарчимаа болгож иржээ. Тиймдээ ч эрүүл мэндийн салбарын туршлага бүхий эрдэмтэн мэргэд эмч алба хаагчдаа Төрд төлөөлүүлж байсан арвин туршлага дэлхий дахинаа бий. Гэтэл манай өнөөдрийн парламентад болсон болоогүй  бизнесмэнүүдээр дүүрсэн төдийгүй энэ удаад ч улстөрийн намуудын нэр дэвшүүлсэн байдлыг харахад эрүүл мэндийн салбараа аанай л хойш тавьсан харагдана. Уг нь олон жилийн туршлагтай, Монгол Төрийн эрхийг ээлжлэн буюу хамтран барьсан АН, МАН хоёр ч эрүүл мэндийн салбараа анхаарч хараагүйг нэр дэвшигчдийн жагсаалтаас харж болно. Энэ нь цаад утгаараа улс орныхоо хөгжлийн төлөө бус ажиллагаа явуулж байна гэж хэлэхэд хүргэж байна. Хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө нэг ч төлөөлөл жагсаалтдаа багтаагаагүй улстөрийн хүчнүүд ямар нүүрээрээ сонгогч олны өмнө очих юм бэ. Нийгэм улс орны тулгуур зарчим, стратегийн гол зүйл болох эрүүл мэндийн салбарын төлөөллийг олноор нэр дэвшүүлэн дэмжих ёстой улстөрийн хоёр том хүчин маань урлаг соёлын алдартнуудыг хадаг тавин гуйж нэр дэвшүүлж байгаад сонгогч олон гүнээ харамсаж байна.  

 

     Харин Бүгд найрамдах намаас Сүхбаатар, Багануур дүүргийн 60 дүгээр тойрогт анагаах ухааны доктор, “Хатагтай” эмнэлгийн Ерөнхий эмч А.Отгонболдыг нэр дэвшүүлсэн нь олны талархлыг хүлээжээ. Анагаах ухааны доктор болтлоо энэ салбарт зүтгэж, жаргал зовлонг нь амссан ийм л хүмүүс хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө Хууль тогтоох дээд байгууллагын танхимд дуугарч чадна. Үүний цаад агуулга нь “Иргэн баян бол улс баян” гэдэгчлэн иргэн нь эрүүл бол улсын хөгжил өөдөө л байна. Эрүүл иргэнтэй байж хөдөлмөрлөнө, эрүүл иргэнтэй байж эрүүлээр сэтгэх нь дамжиггүй. Иймдээ ч дэлхийн өндөр хөгжилтэй улс орнууд эрүүл мэндийн салбартаа ДНБ-нийхээ чамгүй хувийг зарцуулдаг байна. 

 

 

     Төрд хүн ардынхаа эрүүл мэндийг төлөөлөхөөр зориг шулуудсан А.Отгонболд нь эх барих, эмэгтэйчүүдийн чиглэлээр мэргэшсэн тэргүүлэх зэргийн эмч гэдгийг өдгөө олон хүн мэднэ. Түүний эх барьж авсан хүүхдийн тоо бол тоймоо алдсан. Түрүүчээсээ олон хүүхдийн ээж аав болж, гал голомтоо салбарласан гэхээр эх баригч эмч маань их зохиолч Д.Нацагдоржийн “Монголын үрс маш олон болтгуай” хэмээх гэгээлэг захиасыг түмэнтээ биелүүлж яваа ачтан. Түүгээр ч зогсохгүй тэрбээр томоор сэтгэж, Төрийн гол стратегийн тулгуур зарчим эрүүл мэнд учраас Хууль тогтоох байгууллагад заавал эрүүл мэндийн төлөөлөл нэг бус олон байх хэрэгтэйг ч сануулж байгаа нь сайн хэрэг. А.Отгонболд ийнхүү бодлогын хэмжээнд сэтгэж байгаа бол аж ахуйн зарим зүйлийг ч туршлагатай хүний хувиар мартана гэж үгүй. Юуны өмнө тэр сурч эзэмшсэн мэргэжлээрээ олон жил ажиллаж, олон хүүхдийн “овог” нь болсон учраас төрөх эмнэлэг дутмаг байгаад үргэлж санаа зовж явдаг нэгэн. Тиймээс тэрбээр 2007 онд дөрөвдүгээр төрөхийн барилгын ажлыг санаачилан эхлүүлж, төсөв өртгийг нь батлуулсан боловч төр засгийн тогтворгүй байдал энэхүү буянт ажлыг гацаасан нь харамсалтай. Энэ мэт ажил нь ч түүнийг Хууль тогтоох дээд байгууллагын танхимд эрүүл мэндийн салбарын төлөөлөл хэрэгтэй хэмээн ташуурдсан биз ээ. Хэрвээ А.Отгонболд эмч шиг зүтгэлтэй, хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө гэсэн сэтгэлтэй хүмүүс УИХ-д байвал Төрөхийн барилгын ажил 2007 оноос хойш бараг арваад жилийн турш гацахгүй байв. Хэрвээ дөрөвдүгээр Төрхийн эмнэлгийн барилгын ажил урагштай явагдаж ашиглалтад орсон бол нийслэлийн төрөх эмнэлгүүдийн ачаалал багасч, тэр хэрээр эрүүл хүүхэд төрж бойжиход томоохон хувь нэмэр оруулах байлаа. А.Отгонболд эмч энэхүү Төрөх эмнэлгийн барилгын ажлыг өөрөө санаачилан, батлуулж, ажиллагааг эхлүүлсэн хүн нь учраас тэр өөрөө шийдвэр гаргах түвшинд ажиллаж байж сая энэ ажиллагаа үр дүнгээ өгөх нь гарцаагүй.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (5)

  • (122.201.21.175)

    2016-06-07

    bi l huwidaa demjij bn manai emch nar ch demjij bga bh zowlon zudguuriig biyere amssan meddeg iim humuus garaasai bilee dee burhan min gej

  • (108.171.131.171)

    2016-06-03

    bi ednii emnelegt turj baisan, huuhdiin maani hui ni huzuugee 2 oroochood, taria hiicheed bhad turj chadahgui heden tsag 2 turshalagui eh barigch n togloj ugsun duu, tgehed ene hun neg udaa ch yaj bna gej orj ireechgui. Tegeheer ene hun uuruu eh baridag yumuu? Emnelgiin uzleg bol hiij abort hiilgesen ohidig zagnadag l yum bilee

  • (122.201.21.175)

    2016-06-02

    zass iimerhuu uwguduud ch dee yu l bol doo

  • Ганаа (49.0.187.97)

    2016-06-02

    Танд амжилт хүсье. Баярлаж явдаг таньдаа

  • (202.179.26.75)

    2016-06-02

    таныг түмэнтээ дэмжиж байна, олон хүмүүст уншуулмаар хүргэмээр нийтлэл байна даа, манай улс яагаад эрүүлмэндийн салбараа ингэж орхигдуулдаг юм бэ, хүн эрүүл л байж юмыг хийж бүтээнэ шүү дээ