“Их өр”-ийн асуудлыг эцэслэн шийдэхэд М.Энхболдыг байлцуулсан нь санамсаргүй хэрэг биш

 

        МАН-ын дарга, Ерөнхий сайд асан С.Баяр, сэтгүүлч Б.Ганчимэгтэй хийсэн ярилцлага өнөөдөр мэдээллийн хэрэгслүүдээр цацагдлаа. С.Баяр хойд хөршид их сургууль төгсөж, тэнд Элчин сайдаар ажиллаж байсан орос школтой нэгэн. Сэтгүүлч С.Баяраас “Их өр гэж нэг сэдэв бий. Таныг ОХУ-д элчин сайд байхад энэ асуудал цэглэгдсэн. Гэтэл өнгөрсөн хавар М.Энхболдын айлчлалаар асуудал дахин хөндөгдлөө. Энэ яг яаж ойлгох ёстой сэдэв бэ” гэсэн асуултад тэрээр “Их өр тэглэхдээ Монросцветмент гэх аж ахуйн нэгжтэй холбоотой асуудлыг тодорхой учир шалтгааны улмаас үлдээсэн байсан. Иймээс их өрийн асуудал өнгөрсөн хавар л бүрэн шийдэгдлээ. Оросууд их өрийн асуудлаар эцсийн шийдвэрээ гаргахдаа М.Энхболд даргын ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалтай давхцуулсан нь тэдний бодлого, шийдэл. "Михайлд нэг бодол бий" гэдгээрээ л шийдэж байгаа нь харагдсан” хэмээн хариулжээ. ОХУ-д төлөх “Их өр”ийн асуудлыг эцэслэн шийдэхдээ МАН-ын дарга М.Энхболдын айлчлалтай давхцуулан Холбооны зөвлөлийн хуралдаанд оролцуулан шийдвэр гаргасан нь санамсаргүй хэрэг биш хэмээн судлаачид, тоймчид онцолж байсан. Энэхүү таамгийг ОХУ-д суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр дахин баталлаа. Сануулахад Монголын тал нийт төлбөрийн 97,8 хувийг төлөхгүй чөлөөлөгдөж, үлдсэн хэсгийг Засгийн газар төлснөөр дээрх асуудалд энэ оны хоёрдугаар сард бүрэн цэг тавьсан. Товчхон дүгнэн хэлэхэд, хойд хөрш Монгол Ардын Намд илүү итгэж байгаа ажээ.

 

Ж.Жаргал

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (16)

  • sao (202.131.226.86)

    2016-06-28

    tegne shd or tavisan uls turiin xuchin n yum cin...oir bxaasaa yadgiin

  • зочин (59.153.85.114)

    2016-06-26

    ман босогсон 60-н тэрбумаарай өрөө дарна гэнэ шүү

  • Zochin (103.229.123.228)

    2016-06-23

    Za bolichix Ene talaar Xurelsukh arai iluu yarina. Ter ued chi Nambariin Enxbayariinx baisan shuu dee

  • (150.129.143.173)

    2016-06-23

    өр энхболдын буянаар шийдэгдсэн гэж хэлэх гээд байна уу.манан юмыг ингэж л гуйвуулдаг

  • (91.141.2.224)

    2016-06-23

    htses

  • Zie (77.22.135.196)

    2016-06-17

    M Enkhbold daramtand ni orodog yum bina l daa

  • Zochin (150.129.143.192)

    2016-06-17

    Ugaas teleh esgui er , bid olon jil orost darluulsan, hamag alt, mal herengee Orosiin ard tumend tusalj egch baisan

  • (202.179.24.193)

    2016-06-17

    Нийслэлийн МАН-ын сонгуулийн хөтөлбөрт бидний ахуй амьдралыг сайжруулах нэрээр 1-р 40 000-ын байруудыг минь булааж авахаар тусгасан байна.Энэ бол газрын наймааны үргэлжлэл гэж ойлгож байна. Уул нь 1-р 40 000-ын оршин суугчид ихээхэн хүч чармайлт гаргаж ХМХ-ээр удаа дараа ярьж Бат-Үүл даргатай уулзаж байж Хотын орлогч дарга Батаагийн дахин төлөвлөлтөд оруулах захирамжийг нь хүчингүй болгуулсан бөгөөд Бат-Үүл дарга бид бүхний саналыг цаашид ч дэмжихээ илэрхийлсэн юм. Харин Сандуй дарга бидний саналыг огт хүлээж аваагүйгээр үл барам би хотын дарга болбол 40 000-ыг нураана гэж хэлж байсан одоо түүнийгээ хэрэгжүүлэнэ гэж хөтөлбөртөө тусгажээ. Байрыг чинь нураагаад шинэ болгоод өгөе гээд оршин суугчидыг нь гаргасан Сэлбийн гүүрийн цаадах байр ашиглалтад орсолгүй 10-аад жил болж байна. Настай хүмүүс нь бараг бүгд нас барцгаасан,Ийм хувь тавилан биднийг хүлээж байхыг үгүйсгэх аргагүй. Хэрэвээ Сандуй дарга сонгуулийн өмнө энэ шийдвэрээ эргэн харахгүй бол Бид байраа гал голомтоо авч үлдэхийн тулд Сандуй даргыг Хотын дарга болгохгүй байх бүх арга хэмжээг авах шаардлага гарах нь, Энэ нь МАН-ыг Нийслэд олонхи болгохгүй байх. Энэ бол МАН,АН болон хотын төвийн бүх оршин суугчдад хамаатай. Та нар минь аль болохоор шейр хийж олон хүнд хүргээрэй.

  • (202.9.41.249)

    2016-06-16

    МАН нам бол оросод төлөх 11.6 тэрбум долларыг тэглэсэн туршлагатай нам билээ. Тиймээс сонгуулиар МАН сонгож, МАН-аар монгол улсын гадаадад төлөх 21.6 тэрбум долларын өрийг тэглүүлж эх орноо өргүй эдийн засгаа аварцгаая.

  • iii (202.131.225.147)

    2016-06-13

    ih oriig hiisen nohduudiig oorsdiig ni bailtsuulah ni tumen zov bizdee.tsaad orosuud chin teneg humuus bish shdee

  • (203.91.115.42)

    2016-06-11

    Orosuud zasgiin erh barij baigaa huchintei haritsahgui uurt taalagdsan huntei yarij baigaa ni MOngolyn dotood heregt oroltsdog tsagaa ergej bii bolgoh sanaarhaltai ni haragdaj bna

  • Зочин (45.117.34.14)

    2016-06-11

    Худлаа шоу хийчих юм аа. Одоо байгаа 20 гаруй тэрбумынхаа орийг хааш нь хийх гээд байна. Tийм бол Газрын наймаачингаа гадаад руу явуулаад тэглуулчихээч.Энэ их орийн тал нь Ардын нам байхдаа тавьсан ор гээ буз дээ.

  • Otgoo (103.9.90.130)

    2016-06-07

    МАН-н даргыг байлцуулсан гэдэг нь бас нэг тохироо буюу барьцаа л бн. Хэн ч харсан тийм л зүйл харагдаж бн.

  • ЗОЧИН (79.172.193.32)

    2016-06-07

    ӨӨРСДИЙНХОО ТАВИСАН ӨРӨӨР ШОУ ХИЙЙГЭЭД НААДЧИХ ЮМАА

  • УУГИЙ (79.172.193.32)

    2016-06-07

    ХУДЛАА СОНГУУЛИЙН ПР ШДЭЭ НААДУУЛ ЧИНЬ ГАРАХААРАА ДАХИАЛ ӨР ТАВИНА ИНГЭЖ ИРГЭДЭЭ ТАРХИДХАА БОЛИМООР ЮМ

  • (103.11.192.34)

    2016-06-06

    mash sain urgui bol bayn uvchingui bol jarg*****