”Хан-Уулд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа болж байна

 

        Өнөөдөр Хан-Уул дүүргийн Ялалтын талбайд "Хан-Уулд үйлдвэрлэв" үзэсгэлэн худалдаа нээлтээ хийлээ. Тус үзэсгэлэн худалдаанд Хан-Уул дүүрэгт үйл ажиллагаагаа явуулдаг 10 гаруй бичил бизнес эрхлэгчид оролцож байгаа юм.  Үзэсгэлэнгийн нээлтэнд Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг, Худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга В.Бэгз, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Булган нар оролцож бичил бизнес эрхлэгчидтэй уулзаж, тэдний санал бодлыг нь сонслоо.  Дүүргийн зүгээс бичил бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор хэд хэдэн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлдэг байна. Үүнд "Аж ахуй эрхлэх, бичил бизнесийг дэмжих хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэн тус хөтөлбөрт хамрагдсан 179 иргэний төсөлд 190,2 сая төгрөгийн санхүүжилт, дэмжлэг үзүүлжээ. Ингэснээр шинээр 190 ажлын байр бий болсон байна. Үүнээс гадна  Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас Капитал банкаар дамжуулан хувиараа болон нөхөрлөл хоршоо байгуулах иргэдийг дэмжин ажлын байр нэмэгдүүлэх жижиг зээлийн 600 сая төгрөгийн эх үүсвэрийг тус банкинд байршуулсан бөгөөд зээлд хамрагдах хүсэлт гаргасан 22 иргэнд 128 сая төгрөгийн зээл олгосноор шинээр 117 ажлын байр бий болсон байна. Мөн "Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр"-ийг хэрэгжүүлж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн онцлог, хэрэгцээ чадавхид нийцсэн ажлын байр бий болгоход зориулж, 55 иргэнд 58,3 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгож, 55 шинэ ажлын байрыг бий болгож чадсан байна.

 

 

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБА

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (103.57.94.78)

    2016-06-16

    ЗӨВ ШҮҮ