NBA-ийн логог Леброны зураг болгохыг уриаллаа

 

        NBA-ийн аваргын төлөөх долоо дахь тоглолт өнгөрсөн нэг дэх өдөр болж, энэ улирлын аварга багаар “Кливленд Кавалиерс” тодорсон билээ. Тэд өрсөлдөгч баг “Голден Стейт”-ийг 93:89-өөр хожсон бөгөөд тоглолтын сүүлийн минутад Леброн Жэймес “Голден стейт” багийн тоглогч Андре Игудалагийн довтолгоог түүхэнд бичигдэх шилдэг хаалт хийж багийн ялалтыг шийдвэрлэсэн юм. Уг шийдвэрлэх хаалтны зургийг NBA-ийн шинэ лого болгох ёстой гэж твиттерт хөгжөөн дэмжигчид нь уриалга дэвшүүлжээ. Бараа бүтээгдэхүүний шошгоны загвар зохион бүтээгч Жефф Гифорд өөрийн твиттер хуудсандаа логоны урьдчилсан зургийг нийтэлсэн нь твиттерийг доргиож байна. NBA-ийн лого нь сүүлийн 40 жил “Лос Анжелес Лэйкэрс” багийн домогт тоглогч Жэрри Вэстийн зурагтай байгаа юм.

 

А.Даваахүү

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)