Женерал Электрик компани “Эрдэнэс Монгол” ХХК-тай хамтран ажиллаж санамж бичигт гарын үсэг зурлаа

 

Дэлхийд  тэргүүлэгч, уул уурхайн салбарт инновацийн хувьслыг хийсэн Женерал Электрик компани “Эрдэнэс Монгол” ХХК-тай Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.

 

Санамж бичигт “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, Женерал Электрик компанийн Ази, Номхон далайн бүсийг хариуцсан гүйцэтгэх захирал Мухамед Батт нар гарын үсэг зурлаа.

 

Санамж бичгийн хүрээнд Оюу Толгой компанийн гүний уурхайн бүтээн байгуулалт болон бусад томоохон төслүүдэд Женерал Электрикийн уул уурхайн инновацийг нэвтрүүлэх боломжийг судлах, тоног төхөөрөмжүүдийг ашиглах, “Эрдэнэс Монгол” компанийн охин болон хараат компаниудын чадавхийг сайжруулах, үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр талууд хамтран ажиллана.

 

Түүнчлэн төмөр зам, усны дэд бүтцийн болон эрчим хүч үйлдвэрлэх, нүүрсний давхаргын метан хий олборлох, нүүрс хийжүүлэх, нүүрсний болон салхины төслүүдийг хэрэгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх аж. 

 

Б.Ганбат

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)