АН-ын дарга ажлаа дуусгаасай

 

        УИХ-ын хаврын ээлжит чуулганы түр завсарлагын хугацаа энэ сарын 23-наар дуусгавар болсон. Тэгвэл УИХ-ын даргын захирамжийн дагуу өчигдрөөс гишүүд эргэж ажилдаа орох ёстой. Гэхдээ сонгууль ид өрнөж байгаа энэ үед гишүүд хуралдаандаа ирж, ирцээ бүрдүүлэн чуулганаа хуралдуулж, энэ хаврын отгон чуулганаар амжиж хэлэлцэх ёстой хуулиудаа баталж чадах эсэх нь эргэлзээтэй боллоо. Өчигдрийн байдлаар л гэхэд гишүүд чуулгандаа ирсэнгүй. 

 

Уг нь хаврын чуулганы төгсгөлд олон чухал хуулийг хэлэлцэж, батлахаар төлөвлөөд байна. Тухайлбал, Батлан хамгаалах тухай хуулийн шинэчлэл, Зэвсэгт хүчний тухай хууль, Цэргийн албаны тухай хуулийн төслүүдийг эцэслэн батлах юм. Мөн Мал, амьтны эрүүл мэндийн тухай, Тахарын албан тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулга гэх зэргээр хууль эрх зүйн шинэтгэлтэй холбоотой хуулиудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

 

Эрхэм гишүүд бүрэн эрхийн хугацааныхаа сүүлийн чуулганыг нэр төртэй хаавал уг нь гоё л харагдана. Хэдийгээр сонгууль болж сурталчилгаа, тойргууддаа ажиллах гээд ажил их байгаа хэдий ч төрийн ажлыг хүндэтгэн чуулгандаа суувал том пиар болохыг ч үгүйсгэхгүй юм. Нэгэнт л ард түмэн тэдэнд дүнгээ тавихад хэдхэн хоног үлдээд байна. Ийм үед эрхэм гишүүд бүрэн эрхээ, ард түмний сонголтыг хүндэтгээд сүүлийн чуулганаа амжилтай хааж, чухал хуулиудаа батлаасай билээ. 

 

Эрх баригч намын дарга гаргасан захирамжиндаа хэр эзэн болох эсэхийг харах л үлдлээ. Зангарагтай зан гаргаж ирцээ бүрдүүлж асуудлуудаа шийдэх нь үү, залидаад сонгуулийнхаа пиараа хийгээд захирамжаа үл тоогоод өнгөрөх нь үү гэдэг нь удахгүй олны өмнө ил болно. 

 

Мөн нэг талаас эрхэм гишүүдийг үүргээ биелүүлээч гэж шаардах, нөгөө талаас ард түмнээ хүндэтгээд хуралдаандаа ирж, ирцээ бүрдүүлээсэй гэж хүсээд ирэх даваа гарагт юу болохыг л харья даа.

 

О.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (12)

  • (203.91.115.42)

    2016-06-28

    АН-д хууль дүрэм хамаагүй өөрийн дураар самрана. ард түмэнд хууль хатуу чанга үйлчлэнэ.

  • (103.9.90.130)

    2016-06-28

    Бэлтрэгийг энэ сонгуулиар цааш харуулна аа гайгүй

  • (202.131.252.209)

    2016-06-27

    Ene Zz Ze butehui ee.Odoo ulairaad yu ch hiihees butsahgui deeree tulsan yvaa.

  • Элбэгдорж (112.72.11.67)

    2016-06-27

    З.энхболд үндсэн ажлаа хийгээсэй .Онгоц хөлөглөөд л хов яриад л ард түмнээ ялгавраад л, хооронд нь хагаралдуулаад л явахаар.

  • AX (122.201.24.144)

    2016-06-26

    Ажлаа хийсэн шиг хийдэг Ардын намын нэр дэмжигчдийг дэмжье. Аж амьдралаа, ахуй төрөө төвхнүүлж авъяа, сонгогчдоо.

  • (202.179.29.128)

    2016-06-26

    Их хурлын өнгөрсөн дөрвөн жилийн бүх үйл ажиллагаа эхнээсээ эхлээд хууль зөрчсөн учир хүчингүй бөгөөд Монгол улс өнгөрсөн дөрвөн жилд төр, засаннүй явж ирсэн онгорхой орон зай юм

  • зочин (202.9.41.128)

    2016-06-26

    энхболдыг сонгож болохгүй хүн байнаа. албан тушаалын төлөө амиа өгөхөөс буцхгүй хүн байна

  • Hotiin irgedees (76.21.141.71)

    2016-06-26

    Z.Enkhbold Mongolchuud bidniig ih l doromjilj baigaad duuslaa daa.Erdoo AN iin hench baisan sanalaa bitgii og! Bid ene Ardchilaliin ner zuusen Z.Enkhbold,Bat-Uul,Bayrtsogtonguudaas bur moson saltsgaaya!!!

  • Zochin (103.26.195.46)

    2016-06-25

    Lundee huulchiig demjine. Ene olon jild muu zuild holbogdoj bsniig ni sonsoogui.huuli bataldag gazar huulchid heregtei

  • Иргэн (103.26.195.46)

    2016-06-25

    Лүндэээжанцан хуульчийг дэмжтх хэрэгтэй. Энэ олон жилд муу зүйлд холбогдож байсан гэж сонсоогүй, хууль тогтоох байгууллагад цэвэр туршлагатай хуульчид хэрэгтэй.

  • Zochin (59.153.113.182)

    2016-06-25

    Ene novshoos zalhaj ba shu

  • (202.131.242.74)

    2016-06-25

    Монголын парламент 2012-2016 онуудад бүтэн 4 жил завсарлаад одоо л энэ 7 дугаар сараас шинээр байгуулагдаж үйл ажиллагаа нь сэргэх байх даа. Энэ бол Зи Энхболдын эмгэнэл