Наадмын өмнөх сорилго барилдаан болно

 

Монгол оронд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба үүсэн байгуулагдсаны түүхт ойд зориулсан Наадмын сорилго барилдаан өнөөдөр 14 цагаас болно. Барилдаанд Улс, аймгийн алдар цолтой 128 бөх зодоглоно.

 

Наадам хоног хоногоор ойртож буй энэ өдрүүдэд бөхчүүд маань нутаг нутгийнхаа болон байгууллага, спорт клубынхантайгаа наадмын бэлтгэлээ базаахаар гал болон гарсаар байна.

 

Ихэнх нь хуучин гардаг газрууддаа гарсан сурагтай. Тодруулбал: Харзтайн амралтанд Увс аймгийн Увснуур дэвжээнийхэн болон Баян-Өлгий аймгийн Бес богда бүргэд дэвжээнийхэн айлссан агаад Сэлэнгэ аймгийн Таван-Хан дэвжээнийхэн мөн тэнд гарах сурагтай.

 

Говь-Алтай аймгийн Хантайшир дэвжээнийхэн сүүлийн жилүүдэд тогтмол гарч буй Цонжин болдогийн ойролцоо Гео-Мандал амралтын баазад гарчээ.

 

Харин Өвөрхангай аймгийн Их Монголын хүчтэн дэвжээнийхэн Түргэний гол буюу Бугын САА-даа уламжлалын дагуу гарсан гэнэ. Мөн энд Хилчин спорт хорооныхон жил бүр гардаг уламжлалтай.

 

Булган аймгийн Булганхангайн хүчтэнүүд нутагтаа бэлтгэлээ базааж буй бол Архангай аймгийн “Бөхбилэгт” дэвжээнийхэн энэ жил энэ жил Дуган хадны чигт шинэхэн газар төвхнөжээ.

 

Сүхбаатар аймгийн Жавхлант дэвжээхэн Төв аймгийн нутагт байрлах “Хайрын бэлэг” амралтын газар бэлтгэлээ базаахаар саяхан төвхнөөд буй ажээ.

 

Эх сурвалж: http://undesniibukh.mn/

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)