ОУХМ Э.Цэндбаатар мөнгөн медаль хүртлээ

 

“Рио 2016” олимпийн наадмын эрх олгох сонгон шалгаруулалтын дэлхийн сүүлийн тэмцээн Баку хотноо болж уг тэмцээний 56 кг-д Э.Цэндбаатар мөнгө, 52 кг-д Х.Энх-Амар хүрэл медаль тус тус хүртлээ.

 

Энэ хоёр тамирчин олимпийн эрхээ өвөртөлснөөр Монголын боксчид “Рио-2016”-г зорих эрхээ авсан 6 тамирчинтай боллоо. “Химийн Цом”-ын аварга,Чехийн Гранпри тэмцээний аварга ОУХМ Х.Энх-Амар 52 кг-д, Ази тивийн АШТ-ий хүрэл медальт, Тайландын Танес Онжунтаг ялж олимпийн эрх хүртэж хүрэл медалийн болзол хангасан. Өнгөрсөн шөнө мөнгөн медалийн төлөө АНУ-ын боксчин Антонио Варгастай тоглосон ч нэгдүгээр үе дуусахаас минутын өмнө эмчийн магадлагаагаар тоглолтоо үргэлжлүүлээгүй байна.

 

Харин Риог зорих эрхтэй болсон Э.Цэндбаатар мөнгөн медалийн төлөө Японы боксчин Араши Морисакатай тоглож 2:1-ээр яллаа. Тэмцээний сүүлийн мөчид 3 шүүгчийн нийлбэр оноо 19:19-ээр тэнцэж шийдвэрлэх үед Э.Цэндбаатар илүү байж аваргын төлөө тоглохоор шалгарсан ч бэртлийн улмаас аваргын төлөө тоглолтоо хийлгүй мөнгөн медаль хүртлээ.

 

Д.Өлзий

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)