”Оюутан цэрэг” хөтөлбөрт орон нутгийн оюутныг хамруулна

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар БХЯ, ЗХЖШ хамтран "Оюутан-цэрэг" хөтөлбөрийг 2014 оноос амжилттай хэрэгжүүлж байна.

 

Өнгөрсөн хоёр жилд энэхүү хөтөлбөрт 1500 орчим оюутан  хамрагджээ.  Тэгвэл энэ онд 1000 оюутныг хамруулахаас орон нутгийн их, дээд сургуулийн оюутнуудыг  багтаана. Тухайлбал, анх удаа орон нутагт Ховд, Дорнод, Говьсүмбэр аймагт  хэрэгжүүлэх юм байна. Орон нутгийн их, дээд сургуулийн  оюутнууд ч  хээрийн бэлтгэлдээ гараад байна. Оюутан цэргүүдийн хээрийн бэлтгэлийн нээлт маргааш  БХИС-ийн Сургалтын төвд болно гэж ЗХЖШ-аас мэдээлж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)