Сорилго барилдаанд Улсын начин Т.Баасанхүү түрүүлжээ
- 2016-06-27
- Спорт
- 0
Үндэсний Их баяр наадмын өмнөх хамгийн сүүлийн заал танхимын барилдаан болох Их сорилго "Бөхийн өргөө"-нд болж Монгол Улсын начин Т.Баасанхүү түрүүлж, аймгийн хурц арслан Б.Эрдэнэхүү үзүүрлэжээ.
Харин улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, улсын начин Б.Сугаржаргал нар шөвгөрлөө. Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба хамтран зохион байгуулсан энэ удаагийн сорилго барилдаанд Монгол Улсын арслан Х.Мөнхбаатар, улсын заан Б.Соронзонболд, Б.Батмөнх нарын улс, аймгийн алдар цолтой 224 бөх уран мэхээ уралдуулан хүчийг үзэн барилдсан юм.
О.Баяр
Сэтгэгдэл (0)