Эрүүл мэндийн салбарын түүхэн хөгжил, хүрэх зам

 

        Аливаа улс орны нийгмийн дэвшлийн үндсэн хэмжүүр нь хүний хөгжлийн түвшин байдаг билээ. Харин хүний хөгжлийн түвшинг юуны өмнө иргэдийн эрүүл мэндийн үзүүлэлтээр тодорхойлдог. “Эрүүл бол бусад нь болно доо” гэсэн энгийн боловч амьдралын үнэлгээний дагуу иргэд эрүүл байваас улс орны дэлхийн түвшинд өрсөлдөх чадвар нь өндөр байх болно. Нөгөөтэйгүүр, эрүүл мэндийн байдал доройтох нь ядуурлын нэг гол шалтаан болж байгааг бид алхам дутамдаа харж байна.  

 

Эрүүл мэндийн салбарын түүх Монгол улсын түүхтэй салшгүй холбоотой бөгөөд нас чацуу юм. Нэг намын тогтолцоотой социалист дэглэмийн үе буюу 1921-1990 он хүртэлх далан жил, ардчилсан хувьсгал ялж олон намын болон зах зээлийн чөлөөт тогтолцоонд шилжсэн 1990-2016 оны хоорондох хорин зургаан жил  нийт ерэн таван жилийн хугацаанд эрүүл мэндийн салбарт ахиц, дэвшил гарч эх, хүүхдийн эндэгдэл, халдварт өвчин тууштай буурч, хүн амын дундаж наслалт нэмэгдэж, Монгол улсын үндсэн хуульд заасанчлан эрүүл аюулгүй орчинд  амьдрах нөхцлөөр хангахын төлөө төрийн бодлого чиглэгдэж ирсэн. Энэ бүх үйл явцад салбарын үе үеийн ахмадууд, мянга мянган ажиллагсдын оруулсан хувь нэмэр, зүтгэсэн зүтгэл гавьяаг хэн ч үгүйсгэх эрхгүй юм. Гэхдээ, улс төрийн хүчнүүдийн увиагүй тэмцэл, бүдүүлэг, эх оронч бус үйлдэл нь  улс орноо зүй ёсоор удирдан залах чадамжгүй байдалд хүргэж улмаар улс орны болон монгол хүний хөгжлийн хэмнэлийг алдагдуулж хажуугаар нь эрүүл мэндийн салбарыг хэлмэгдүүлж, Монгол хүний эрүүл мэндийг доройтуулж байна гэж хэлбэл хилс үг болохгүй байх.

 

Эрүүл мэндийн асуудал бол нийгмийн асуудал юм. Нийгмийн асуудал нь төрөөс нийгмийн талаар явуулж буй бодлого, эрүүл мэндийн бодлого, хувь хүний бодлогоос бүрддэг болов уу. Өргөн утгаар нь эрүүл мэндийг хувь хүн нэг бүрийн эрүүл байх хүчин чармайлт, нийгмийн дэмжлэг, тэр дундаа төрийн системтэй, тогтвортой эрүүл мэндийн бодлогын нэгдмэл цогц хэмээн тодорхойлж болох юм.   Тэгвэл ЭМ салбар юуг нь авч явах вэ гэдэг асуудал зүй ёсоор тавигдаж байна. Хэдийгээр нийгмийн асуудлыг цаг тоогоор хэмжих боломжгүй, энэ нь тасалддаггүй явж байдаг динамик процесс хэдий ч, улс орны түүхэн хөгжилтэй нь уялдуулбал эрүүл мэндийн салбарын хөгжлийг дөрвөн үед хувааж болох юм гэж бодном. 

 

Эрүүлийг хамгаалахын үндэс тавигдсан он жилүүд бол 1921-1939 он юм. 1921 онд Монгол улс 620 мянга гаруйхан  хүн амтай, жилд 10000 хүүхэд төрж байхад 12000 хүн нас бардаг, хүн амын өсөлт нь зогссон төдийгүй буурсан, депопуляцийн үзэгдэл бүхий байгалийн мөхөлд орсон, насанд хүрэгчдийн бараг 40 хувь нь тэмбүү, сүрьеэ болон зарим халдварт өвчинд нэрвэгдсэн улсыг шинэ Монголын Ардын Засаг хүлээж авч байсан түүхтэй.    

 

1940-1959 онд эрүүл мэндийн салбарын бие даасан тогтолцоо бүрдсэн он жилүүд гэж үзэж болох юм. Энэ он жилүүдэд ард түмнийг соён гэгээрүүлэх үйл ажиллагаа явагдаж,  нийт хүн амын дунд арьс өнгө, сүрьеэ өвчний иж бүрэн үзлэг хийж, улс орон даяар эдгээр өвчнийг эмчлэн сэргийлэх диспансер байгуулж, хүн амаа тэмбүү өвчнөөс үндсэнд нь эрүүлжүүлж, сүрьеэ өвчний тархалтыг үндсэнд нь зогсоож, цагаан цэцэг өвчнийг ор мөргүй устгаж чадсан. Хөдөөд сумын их эмчийн салбар, аймагт нэгдсэн эмнэлэг, хотод клиникийн эмнэлгийн суурь тавигдаж, хот, хөдөөгийн хүн амд ерөнхий болон үндсэн мэргэжлийн тусламжийн хүртээмжийг өргөтгөж чадсан.  

 

1960-1989 он бол социалист эрүүлийг хамгаалахын эрчимтэй хөгжлийн үе байсан юм. 1960 он гэхэд 1000 хүн амд ногдох төрөлт эрс өсч 40,6, нас баралт 10000, хүн амын тоо 952,5 мянга болж, цэвэр өсөлт 3,0 хувьд хүрчээ. Энэхүү социалист эрүүлийг хамгаалахын эрчимтэй хөгжлийн үед хөдөөд сум дундын эмнэлэг /52/ бий болж, аймгийн нэгдсэн эмнэлэгийн хүчин чадал өсч, /200-300 ортой/ хотод клиникийн болон төрөлжсөн мэргэжлийн төвүүд бий болж, Анагаах Ухааны Хүрээлэн, бие даасан анагаах ухааны дээд сургууль байгуулагдан, ЗХУ болон Европын орнуудад эмч нарыг 2 жилийн орденатур, 3 жилийн аспирантурт олноор нь урт удаан хугацаагаар сургаж бэлтгэжээ.  Монгол улс нь НҮБ, ДЭМБ-ын бүрэн эрхт гишүүнээр элсэж дэлхий дахинд тусгаар улсаа тунхаглан зарлаж, эрүүл мэндийн салбарт дэлхийн улс орнуудтай хөл нийлүүлэн алхах болсон юм. Зүрх, тархины мэс заслын салбар цоо шинээр байгуулагдаж, хүн амд 52 чиглэлээр төрөлжсөн мэргэжлийн тусламж үзүүлэх бүрэн боломж нээгджээ. Хүн амын тоо 2,1 сая болж, 1000 хүн амд ногдох төрөлт 35,5, нас баралт 8,5, цэвэр өсөлт 2,6 хувь болж чанарын дэвшил гарч байв.

 

1990-2015 он зах зээлийн эдийн засгийн үеийн эрүүл мэндийн шилжилтийн үеийн тогтолцоо үндсэндээ бүрэлдсэн он жилүүд гэж харж байна. Зах зээлийн эдийн засгийн шилжилтийн эхний он жилүүдэд /1990-2005/ эрүүлийг хамгаалахын салбар олон өмчийн тогтолцоонд гэнэт орсон нь ард иргэд “цочролд” өртөж 1000 хүн амд ногдох төрөлт  21,0, цэвэр өсөлт 1,5 хувь болон буурсан хэдий ч сүүлийн хэдэн жилүүдэд /2005-2015/ төрөлт эрс нэмэгдэж дээрх хоёр үзүүлэлтэд нааштай өөрчлөлт гарч  2016 оны байдлаар  Монгол улс 2 сая хүн амтай байсан бол 3,1 сая хүн амтай болж, хүн амын дундаж наслалт 67,3 болж арван насаар уртаслаа. Шинэ техник технологийг нутагшуулж монгол хүн эх орондоо дэлхийн шилдэг эмчилгээг авах боломж бүрдэж, эрүүл мэндийн салбарын хувийн хэвшил хөгжиж, төр хувийн хэвшлийн түншлэл бий болж, эрүүл мэндийн салбар эдийн засагжсан он жилүүд гэж үзэж болох юм.

 

Монгол орон зах зээлийн харилцаанд шилжиж буй сүүлийн хориод жилд улс орны олон салбарт  тодорхой амжилтууд гарч, нийгмийн баялаг арвижихын хирээр хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тогтолцоог зах зээлийн харилцаанд нийцүүлэн өөрчлөх талаар багагүй зүйлийг хийж, хүн амын эрүүл мэнддээ ч зарим эерэг өөрчлөлт үр дүн өгч байгаа хэдий ч сөрөг үр дүн ч тууштай буурахгүй байна. Эрүүл мэнд хүний хөжлийг тодорхойлогч гол үзүүлэлтийн нэг. Зөвхөн манай орны хувьд ч биш дэлхий нийтийн өмнө шинэ сорилтууд гарч ирж байна. Нэг орон ганцаараа шийдэж чадахааргүй нөхцөл байдлууд үүсч байгаа энэ үед хөгжлийнхөө өнөөгийн түвшинд нийцсэн эрүүл мэндийн чанартай, хүртээмжтэй, эрэлт, хэрэгцээнд нийцсэн тусламж үйлчилгээ үзүүлэх, өвчөөс урьдчилан сэргийлэх, өвчнийг эмчилж илааршуулах талаар нотолгоонд суурилсан бодлого, шийдвэр гаргахын тулд эрүүл мэндийн салбарыг ядаж улс төрөөс ангид байлгах, мэргэжлийн хүнээр удирдуулах онцлогтой салбар болохыг нь олж харах төрийн мэлмий байх хэрэгтэй байгааг хэлэх юун. Монгол хүн Эх орныхоо аль ч өнцөг буланд амьдарч, ажиллаж байсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй цаг алдалгүй авах боломжийг бий болгох, хот хөдөөгийн ялгааг  эрүүл мэндийн салбарт арилгах нь бидний хүрэх зам юм.   

 

Ж.ЦОЛМОН, АУ-ны Доктор

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (11)

  • Zochin (122.201.31.27)

    2016-07-05

    Arhidah orchniig zogsooh talaar ! ajil bas baina. Nomloh yaah ve!!!!!!!. Ajild todorhoi amjilt garga...

  • Zochin (122.201.31.27)

    2016-07-05

    Irgeded muu helegdej tuuhee suhuulj baigaa hun sa id bolno gedeg haramsaltai bainaa!!!!! Uur oligtoi hun oldohgui gejuudee!!!!!!!!!!!!!!

  • (122.201.31.27)

    2016-07-05

    Tsolmon min cham shig hun yaam avch yavahad tiim amar bishee. Medehgui, chadahgui yumaa nerelhej, aldaa bifgii gargaarai. Buh ajillagsdiinhaa tsaling nem, olon jijig tonog tuhuurumj muutai emnelguudiig busadtai ni negtgej huchin chadliig ni nemegduuleh ni chuh ***** bainaa. Shineer Havdriin ba gemtliin emneleg shineer baiguulahgui bol ene uls bolohoo bailaa. Sain etsgiin buyand sain l baigaa yum baina. Gehdee medlegteigeer baiguulaga udirdan ajillah amargui. Ded said baisan gej biyee tooh hereggui. Ajilgui baigaa emch nar baival ajiltai bolgooroi. .. Olnii hucheer chinii ajil yavna shuu. Halgaa soliog hiigeed hereggui. Mergejliin uls haana yuu hiij amidrah yum be?. Uuniig sain bodooroi. Deerhi 2 emnelgiig l chi bariulj chadval chamaig ovoo gej dugneh yum baina...

  • иргэн (202.179.25.37)

    2016-06-28

    ХАР МЭДЭЭ. Сайханбилигийн сайн мэдээ гэдэг нь Монголчууд бидний хувьд нөхөж баршгүй хар мэдээ бололтой. Монголчууд биднийг сүүлийн 30-аад жил хооллож ирсэн “Саалийн үнээ” Эрдэнэтий маань Оросын талын эзэмшиж байгаа 49%-ийг ХХБ-ны “охин” компанид ямарч тендергүйгээр, ард түмнээсээ далдуур, маш нууцаар өгсөн байна. Хэн гэдэг хүн, хаанахын ямар мөнгөөр гэдэг нь тодорхойгүй байна. Манайханы их мөнгөний цаана, банкуудын цаана дандаал гадаад хүн байдаг гэдэг.Энэ бол МУ-ын үндэсний аюулгүй байдалд холбогдох онц ноцтой гэмт хэрэг.

  • иргэн (202.179.25.37)

    2016-06-28

    ХАР МЭДЭЭ. Сайханбилигийн сайн мэдээ гэдэг нь Монголчууд бидний хувьд нөхөж баршгүй хар мэдээ бололтой. Монголчууд биднийг сүүлийн 30-аад жил хооллож ирсэн “Саалийн үнээ” Эрдэнэтий маань Оросын талын эзэмшиж байгаа 49%-ийг ХХБ-ны “охин” компанид ямарч тендергүйгээр, ард түмнээсээ далдуур, маш нууцаар өгсөн байна. Хэн гэдэг хүн, хаанахын ямар мөнгөөр гэдэг нь тодорхойгүй байна. Манайханы их мөнгөний цаана, банкуудын цаана дандаал гадаад хүн байдаг гэдэг.Энэ бол МУ-ын үндэсний аюулгүй байдалд холбогдох онц ноцтой гэмт хэрэг.

  • (103.212.117.98)

    2016-06-28

    МИЕЭ ЧИ САЯ НАМУУДЫН МЭТГЭЛЦЭЭН ДЭЭР НИЛЭЭН Ч АЛУУЛЛАА СОНГУУЛИЙН ТУУХЭН СУУЛИЙН МЕЧИД НЭЛЭЭДГУЙ ДАЙРАЛТАНД ЕРТЛЕЕ!!!! МАРГААШ ЯДАРСАН УЛС ЭХ ОРНЫГ ХУЛЭЭН АВАХ ГЭЖ БАЙНА!!!!! ЧАМД ИЙМЭРХУУ ЦОЛМОН ШИГ БАНЗЛУУД ХЭРЭГГУЙ ШУУ!!!! ТЭГВЭЛ ЧИ ЕРЕНХИЙЛЕГЧИЙН СОНГУУЛЬД Ч ЯВЖ ЧАДКУЙ!!! ЯАХАВ НААД БАНЗЛУУД ЧИНЬ САНЖИЙН ЛУЙВАРЧИН БАЯР ЯНХАНДАА ИХ Л БОДОЖ ХОВ ЗЕЕНЕ БИЗ ЯАДГИЙН БИТГИЙ ТОО!!!!

  • Зочин (112.72.11.105)

    2016-06-28

    За больж үз шал андуурцан гар тийм их санаа тавиад байгаан бол дуугай л ажлаараа харуул өөрийгөө сайд болгочих гээд хэт их мөрөөдчиж

  • banzragch (77.22.135.196)

    2016-06-28

    ... iim zohion bichleg hiilgej baigaam uu ?

  • хэлэх юун (77.22.135.196)

    2016-06-28

    олж харах төрийн мэлмий байх хэрэгтэй байгааг хэлэх юун. Монгол хүн Эх орныхоо аль ч өнцөг улс төрийн хүчнүүдийн увиагүй тэмцэл, бүдүүлэг, эх оронч бус үйлдэл нь улс орноо зүй ёсоор удирдан залах чадамжгүй байдалд хүргэж улмаар улс орны болон монгол хүний хөгжлийн хэмнэлийг алдагдуулж хажуугаар нь эрүүл - See more at: http://www.unen.mn/content/64421.shtml?alias=unen#sthash.axV2laL9.dpuf

  • chingismaa (77.22.135.196)

    2016-06-28

    Эрүүл мэндийн салбарын түүх Монгол улсын түүхтэй салшгүй холбоотой бөгөөд нас чацуу юм. насанд хүрэгчдийн бараг 40 хувь нь тэмбүү, сүрьеэ болон зарим халдварт өвчинд нэрвэгдсэн улсыг шинэ Монголын Ардын Засаг хүлээж ...

  • (122.201.22.230)

    2016-06-28

    Haha neeg ih uhaantan garch irj gene