Төлбөрийн тэнцэл 11.0 сая ам.долларын алдагдалтай гарчээ

 

Төлбөрийн тэнцэл 11.0 сая ам.долларын алдагдалтай гарлаа хэмээн Төвбанк мэдээллээ.

 

Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс  95 хувиар буюу 212.3 сая ам.доллараар буурсан үзүүлэлт гарсан байна. Алдагдал буурахад барааны гадаад худалдааны дансны ашиг 31 хувь буюу 169.2 сая ам.доллараар өсч, орлогын дансны алдагдал 20 хувиар буюу 78.6 сая ам.доллараар буурсан нь голлон нөлөөлжээ.

 

Түүнчлэн хөрөнгө ба санхүүгийн данс 226.2 сая ам.долларын ашигтай гарч, өнгөрсөн оны гүйцэтгэлээс 16 хувиар буюу 42.0 сая ам.доллараар буурсан байна.  Тодруулбал гадаадын шууд хөрөнгө оруулалтын эх үүсвэр өнгөрсөн оны мөн үеэс 8 дахин буюу 455 сая ам.доллараар өсч, бусад хөрөнгө оруулалтын эх үүсвэрийн 494.6 сая ам.долларын бууралтыг нөхжээ.

 

 Б.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • umZjViICcojLmYHETms (46.161.9.8)

    2017-01-14

    P4Qd0Z fdcstsbjvnfi, [url=http://gsqhfqljeidk.com/]gsqhfqljeidk[/url], [link=http://znaclbruukve.com/]znaclbruukve[/link], http://bixntkmqnclw.com/