Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ”Эрдэнэт” үйлдвэрийн хувийг гадаадын компанид заржээ

 

"Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг гадаадын компанид  зарсан асуудлаар Монгол Ардын Намаас өнөөдөр хэвлэлийн хурал хийж,  мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд "Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэдхэн мөчийн өмнө хэвлэлийн хурал хийж, "Эрдэнэт" үйлдвэрийн Оросын талын 49 хувийг Худалдаа хөгжлийн банк түүний төлөөний компани болох "Монголын Зэс" компани хувьчилж авсан тухай мэдээллээ. УИХ-ын сонгууль явагдах гэж байгаа эгзэгтэй үед Ардчилсан намын удирдлага, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг завших луйвар хийж байна. Тиймээс  Монгол Улсын хууль тогтоомжийг бүдүүлгээр зөрчсөн энэ үйлдлээ зогсоохыг шаардаж байна" гэжээ.

 

 УИХ-ын гишүүн Су.Батболд хэлэхдээ "Ерөнхий сайдын зүгээс Монголын үндэсний компани"Эрдэнэт" үйлдвэрийн хувийг худалдаж авлаа гэсэн мэдээлэл олон нийтэд өгч байгаа ч Худалдаа хөгжлийн банкны нийт хувьцааны 65.83 хувийг нь Люксембург Улсын "Global investment and Development" компани, 7.32 хувийг Америкийн "US Global investment" компани, 19.95 хувийг Америкийн "United Banking Corporation", 4.78 хувийг "GS Mongolia investment" , 2.12-хон хувийг монголчууд эзэмшиж байгаа.  Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газрыг толгойлсноосоо хойш дандаа Монголын ард түмний эрх ашгийн эсрэг шийдвэр гаргасан. Жишээ нь, Дубайн гэрээ байна. 1999 онд АН-ыг Засгийн эрх барьж байх үед "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг хууль бусаар худалдах оролдлого хийж байсан. Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг огт яриагүй. Яамдаас санал аваагүй байж авсан мэт мэдээлж байгаа нь хууль зөрчиж байна" гэсэн юм. Өөрөөр хэлбэл,  "Эрдэнэт " үйлдвэрийн 49 хувь нь гадаадын компанийн эзэмшилд очиж байна гэсэн үг. Эдгээр компани дотор"US Global investment" гэх оффшор компани байгаа нь иргэдийн бухимдлыг төрүүлж  байна.

 

 

 

 

О.Боргил

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (14)

  • Zochin (202.131.249.138)

    2016-06-30

    Hudaldaa hogjliin jinhene ezen ni Jenco Battulga shuu dee. Jenco ooriin itgelt hun boloh sahal Erdenebilgee olonhi huvitsaag ni ezemshdeg bolgoj olon niited haragduuldag ch unen hereg deeree Hudaldaa Hogjil, Kapitron 2 bol Hudaldaa hogjliin jinhene ezen ni baidag. Ta nar itgehgui bol bichig barimtiig ni haraarai.

  • irgen (150.129.141.230)

    2016-06-29

    arai ch dee chono boroonoor gedeg shig l yum hiih yumaa AN iihan

  • Сайханбилэгт (182.160.32.215)

    2016-06-29

    АН-ынхан, түүний дуулгавартай зарц Сайханбилэг арай дэндэж байна. Оросоос авсан нэртэй ч ХХБ-ны гадаадын хувьцаа эзэмшигчдэд Эрдэнэтийн 49%-ийг зарчихсан байна ш дээ. Юун Монгол улс 100% эзэмших, Барын амнаас гараад Арслангийн аманд орчихсон юм биш үү.Ард түмнээ басамжлан доромжлохоо болихгүй бол нэг л өдөр та нар үйлээ эдлэнэ шүү

  • Зочин (122.201.24.102)

    2016-06-29

    ХХБанк-ны хувьцааны ихэнхийг Гадаадын Компани эзэмшдэг. Тэгэхээр "Эрдэнэт" юун 100 хувь Монголынх байхав дээ ,гараад явчихаж байгаа юм Оросын тал өөрийн 49 хувийг худалдах саналаа манайд тависан юм болов уу Чив чимээгүй байж байгаад ингэсэн нь тун осолтой доо

  • (103.26.195.156)

    2016-06-29

    oros49oozarsan tuuniig mongol hun awsan geed baigaa yum bishuu

  • Zochin (103.26.193.160)

    2016-06-29

    Mongol uls uildveree 100% avsan baina,Mongoliin company bolloo gelee, tegeed yahestoi yum, ta nariihaar bol orost ochij Mongolchuudiig mataj erend jivuulj baik hsanaa chin guitseldehee baisand buhimdaj uhlee yu,Bayar hurgey. Bid eeriin yumand ezen suuh tsag irsend bayarlaj baina,sain medee baina. MAN-iin ene baidal ny ard tumnii telee duugarch baina geh uu,

  • (139.5.217.222)

    2016-06-29

    Boliochee Mongol ulsiin zasgiin gazar avah yostoi shuu dee,yun TDBank ve,yasan uvaigui luivar ve

  • (202.21.120.156)

    2016-06-29

    luiwar luiwar

  • (139.5.219.236)

    2016-06-29

    Hairan uildver

  • zaag (203.169.50.165)

    2016-06-28

    alaltsii bosii hulgaich nar dendej bn

  • nar (203.169.50.165)

    2016-06-28

    ardchilal buuhaasaa omno hamag baidah yumiig haman odoj bn dendvv yumaa osoo bid yah estoi we

  • zaag (203.169.50.165)

    2016-06-28

    za ene chi yu bolj bn arai dendvv yumaa zasgiin gazraar batluulahgvi hulgaich nohoi shig dendvv yumaa alaltsii buudaltsii

  • Зочин (182.160.37.224)

    2016-06-28

    Амйшигтай луявар хийж байгааг илчилсэнд тлархал илэрхийлье.Сайхан билэг арай дэндэж байна. Амараагийн хэлдэгээр Энэ хүн хэн бэ. Энэ хүн хэний гар хөл вэ.

  • (202.9.40.105)

    2016-06-28

    Mongoliig maani zarj hanahgui ymaa