Зөөврийн саналын хайрцгаар нийслэлд 3978 иргэн саналаа өгнө

 

Сонгуулийн тухай хуулийн 90 дүгээр зүйлд заасны дагуу санал авах өдрийн өмнөх өдөр буюу өнөөдөр зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах ажиллагаа 09:00 цагаас эхэлсэн бөгөөд 20:00 цаг хүртэл үргэлжилнэ.


Нийслэлийн хэмжээнд 490 чиглэлд 3978 сонгогч зөөврийн битүүмжилсэн хайрцгаар саналаа өгөх бөгөөд хуулийн дагуу дараах сонгогчдын саналыг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар авах юм.
.


Үүнд:

 


• Эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд өөрийн биеэр хүрэлцэн ирж чадахгүй
• Дайчилгааны тухай хуульд заасны дагуу нийтийн дайчилгаанд хамран ажиллаж байгаа
• Захиргааны зөрчлийн улмаас баривчлагдсан, албадан саатуулагдсан, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан
• Байцаан шийтгэх албадлагын арга хэмжээний улмаас баривчлагдсан, цагдан хоригдсон
• Санал авах ажиллагааг зохион байгуулж байгаа сонгуулийн байгууллагын ажилтан, цагдаа, иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэдээллийн технологийн даамал нар зөөврийн саналын хайрцгаар саналаа өгдөг хэмээн СЕХ-ноос мэдээллээ. Ингэхдээ тав хоногийн өмнө хүсэлтээ өгснөөр саналаа зөөврийн хайрцгаар өгөх боломжтой аж. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)