Айлуудын ам бүл гэнэт нэмэгдэж сонгуульд луйвар явагдаж эхэллээ

 

Сонгуулийн луйвар явагдаад эхэллээ. Тухайлбал  УИХ-ын сонгуулийн 50-р тойрогийн нутаг дэвсгэр буюу БЗД-ийн  18-р хорооны  147-р цэцэрлэг дээр саналаа өгч байгаа иргэдийн  дунд маргаан үүслээ. Учир нь тус хороонд оршин суугч иргэн  А.Баттамирын гэрийн хаяг дээр огт танихгүй хүний хэр бүртгэгдсэн байна. Тэрээр өнөө өглөө санал хураах байранд  саналаа өгөхөөр очиход өөрийнх нь гэрийн хаяг дээр 1987 онд төрсөн Ганчимэг гэгч эмэгтэйн нэр бүртгэгджээ. Угтаа бол А.Баттамир нь эхнэрийн хамт хоёулахнаа амьдардаг. Гэтэл ам бүлийн тоо нь Ганчимэг гэгчтэй нийлээд 3 болсон байгаа юм.ҮҮнийг мэдсэн даруйдаа А.Баттамир нь санал хураах байрны зохион байгуулагчид өргөдөл гаргаж өгсөн байна. Бид өргөдөлийн хариуг хэрхэн шийдвэрлэх гэж байгааг зохион байгуулагчаас тодрууллаа.

 

 

 

Энэ мэтчилэн хэд хэдэн айлын ам бүл гэнэт нэмэгдсэн зөрчил их байна. БЗД-ийн 18-р хороо нь УИХ-ын сонгуулийн 50 р тойрогт  хамаарагдах газар юм. 50-р тойрогт МАН-аас Жадамбын  Энхбаяр Ардчилсан намаас болон сангийн сайд Б.Болор нар өрсөлдөж байгаа юм. Иргэддээ анхааруулж хэлэхэд танай ам бүлийн тоо нэмэгдсэн эсэхийг сайтар шалгаж сонгуулийг шудрага явуулахад хувь нэмэрээ оруулахыг хүсье ээ. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (8)

  • (122.201.21.92)

    2016-06-30

    С.МЭНДСАЙХАНЫГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ.

  • (122.201.21.92)

    2016-06-30

    ЭНЭ СОНГУУЛИАР ОЙЛ ӨРХ БҮРД БҮЛ НЭМСЭН СОНГУУЛЬ БОЛЛОО. С.МЭНДСАЙХАН ЮУ ХИЙЧИХЭВ.

  • (66.140.188.56)

    2016-06-30

    Би 1989 оноос хойш буюу 18 наснаасаа эхлээд одоог хүртэл гадаад амьдарч байгаа бөгөөд МУ -н бүртгэлээс хасуулаад 20 гаран жил болж байна. Гэтэл энэ жил надад сонгуулийн хуудас ирсэн бөгөөд гэрийнхэнд маань ирээгүй гэсэн. Эцэг эх ах дүү нарыг маань ор сураггүй алга болгочихсон байна гэнэ. Өмнөх бүх сонгуулиар байсан улс энэ жил алга болчихсон байна гэнээ

  • (59.153.87.67)

    2016-06-29

    Сайн оюутан хөтөлбөр манай боловсролын салбарыг дэлхийн жишигт дөхүүлсэн бас нэг алхам болсон байна лээ

  • (202.9.42.1)

    2016-06-29

    Багш хүний сэтгэл шингэсэн “Эрдэм боловсролтой Монгол хүн” хөтөлбөр цэцэглэж эхлэж байна даа

  • (59.153.85.101)

    2016-06-29

    330 сумийн залуучуудыг Удирдлагын академид сургаж мэплэг боловсролыг нь нэмэгдүүлсэн сайхан ажил болсон байна.

  • (31.200.217.48)

    2016-06-29

    СХД-ийнхэн Ургамалцэцэгийг дэмжиж байна

  • (150.129.141.109)

    2016-06-29

    yalh bno chi mundag shu chadna