АН-д ард түмэн “дүн тавилаа”

Бүтэн жилийн турш далд хэлбэрээр, 18 хоногийн хугацаанд нар салхи, бороо шороог үл ажран явган, мориор, машинаар, бүр нисдэг тэрэг хөлөглөн сонгуулийн сурталчилгаагаа хийсэн нэр дэвшигчид өчигдөр ард түмнээр дүгнүүллээ.

 

Урьдчилсан байдлаар, МАН илт үнэмлэхүй ялалт байгуулж, өмнөх сонгуулиар ялан дөрвөн жил засагласан АН-д ард түмэн өөрсдийн “дүнгээ тавив”. Мөн л 1996 онд илт давамгай ялан, дөрвөн жил засаг бариад 2000 оны сонгуулиар МАН-д бараг л “үсгүй арчуулж” байсан АН-ын түүх бараг л давтагдах дөхөв. 

 

Н.Алтанхуягаар удирдуулсан “Шинэчлэлийн” Засгийн газраа түлхэн унагаж, намын даргаа З.Энхболдоор сольсноос хойш АН-ын хувьд бараг л “мордохын хазгай” гэгч болсон. Түүнээс хойш нам доторх фракцуудын тэмцэл гаарч, ард түмний нүдэн дээр илт бие биетэйгээ хэмлэлдэх болсон нь ийнхүү сонгуулийн үр дүнд хүчтэй нөлөөлсөн нь гарцаагүй. Мөн гадаадын хөрөнгө оруулалтыг хаан, уул уурхайг зогсонги байдалд оруулсны улмаас долларын ханш огцом өсч, ард олны аж амьдрал эрс доошилсон нь бүр ч ихээр нөлөөлсөн нь мэдээж.

 

Тал талхаар өдөр хоногийг аргацаан өнгөрүүлж байсан ард түмний масс ийнхүү өлссөн өдрүүдийнхээ өш хонзонг АН-аас авав бололтой. 4 жилд ганц удаа тохиолддог ард түмний Хаан Сонголт МАН-д итгэл хүлээлгэлээ.

 

Энэ агуу итгэлийг нь алдчихалгүй шиг, ард түмнээ “хүн шиг амьдруулаад” эхэлбэл МАН-ын гавьяа тэр болно.  Эс тэгвээс ард түмэн их уйдамхай, дөрвөн жилийн дараа гэлтгүй, ирэх 10 сард орон нутгийн сонгуулиар л бужигнаад эхэлнэ шүү дээ...  

 

Б.Саран

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (13)

  • (150.129.143.213)

    2016-07-02

    xoxin pi*****

  • (150.129.143.213)

    2016-07-02

    xoxin pi*****

  • (150.129.143.213)

    2016-07-02

    xoxin pi*****

  • (150.129.143.213)

    2016-07-02

    xoxin pi*****

  • (103.212.117.75)

    2016-07-02

    Буруугаа хүлээ ард түмэнг ядууруулсан өөрсдөө тэрбум. Тэрбумаар идчихсэн цадаггүй гахай нар шийтгэлээ амс

  • иргэн (202.179.31.25)

    2016-06-30

    Монголчууд мөнгө өгсөн хүнд ясны дургүй. Өмнө нь МАН цалин, тэтгэвэр нэмээд, гадны компаниас өр тавьж хишиг тараагаад байхад цөөнх болгосон, одоо АН хувьцаа худалдаж авч мөнгө олгоод ч бүтсэнгүй. Манайхан өөх өгсөн хүнтэй л үргэлж заргалдаж, муудаж байдаг хүмүүс.Энэ зан чанарыг нь цаашид хүндэтгэж, дургүйгийн хүргэх хэрэггүй шүү

  • зочин (202.126.91.217)

    2016-06-30

    ман хэцуу идэж уух хунд суртал нь хэцуу бие биенээ чимээгуй дэмжээд бараг сулжээ болсондоо ард тумэн ер нь бол нэг их баярлахгуй л байна гэхдээ зи женко гэсэн хорт хавдраас дээр л дээ гэхдээ хавдар эхлээд хоргуй байснаа хортой болдог тал бий

  • (122.201.21.92)

    2016-06-30

    ДЭЛХИЙД МОЖИТАТАР СИСТЕМЭЭР СОНГУУЛЬ ЯВУУЛАХАД 50+1 ГЭСЭН ЗАРЧМААР ЯВУУЛДАГ ШҮҮ ДЭЭ. ГОНЧИГДОРЖ ГИШҮҮН ТООНЫ ХИЧЭЭЛДЭЭ ТААРУУХАН БАЙСАН БАЙХАА.

  • зочин (103.229.123.194)

    2016-06-30

    ан чаддагаараа жагсаал цжглаанаа хийх л үлдэж..

  • ZOCHIN (150.129.140.50)

    2016-06-30

    AN BURUUG BUSDAAS BISH UURSDUUSUU HAIJ SUR ARD TUMNIIG BASAJ BOLOHGUI GEDGIIG SANAJ AW

  • Asashyouryuu (75.83.137.132)

    2016-06-30

    Gudamjnii huligaan Asashyouryuu-g daguulj yavj ard tumnee baslaa, Ard tumen teneg bish gedegee haruullaa daa. AN-iin dargaa.

  • Asashyouryuu (75.83.137.132)

    2016-06-30

    Gudamjnii huligaan Asashyouryuu-g daguulj yavj ard tumnee baslaa, Ard tumen teneg bish gedegee haruullaa daa. AN-iin dargaa.

  • Asashyouryuu (75.83.137.132)

    2016-06-30

    Gudamjnii huligaan Asashyouryuu-g daguulj yavj ard tumnee baslaa, Ard tumen teneg bish gedegee haruullaa daa. AN-iin dargaa.