Өнөө маргааш хоёр өдөр согтууруулах ундаа худалдаалахгүй

УИХ-ын 2016 оны сонгуулийн санал хураалт өчигдөр явагдаж дууссан билээ. Сонгуулийн санал хураалтын өдөр буюу өчигдөр архи, согтууруулах ундаа зарахгүй байхаар хуульчилсан. Тэгвэл зургадугаар сарын 30-нд буюу өнөөдөр мөн архи, согтууруулах ундаа зарахгүй юм байна.

 

 

Сар болгоны 1-нд архи согтууруулах ундаа зардаггүй бөгөөд маргааш долдугаар сарын 1-нд архи, согтууруулах ундаа зарахгүй. Ингээд нийтдээ гурван өдөр дэлгүүр хоршоо болон үйлчилгээний газрууд архи, согтууруулах ундаа худалдахгүй, түүгээр үйлчлэхгүй юм байна.

 

О.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)