Нэг хүнд дөрвөөс дээш наадмын тасалбар худалдахгүй

 

Тулгар төрийн 2225 жил, Их Монгол Улсын 810 жил, Ардын хувьсгалын 95 жилийн тэгш ойнууд тохиож буй энэ жилийн наадмаар 1024 бөх барилдуулж, зургаан насны 200 морь уралдуулахаар болжээ. Үүнээс гадна Үндэсний их баяр наадам АСЕМ-ын 11 дэх удаагийн дээд хэмжээний уулзалтын өмнөхөн болж байгаагаас энэ жилийн наадам өмнөх жилүүдийнхээс харьцангуй олон гаднын зочид төлөөлөгчид үзэж сонирхсон баяр болох нь.  

 

Түүнчлэн цэнгэлдэхийг зорьсон иргэдийн авто машины зогсоолыг долоон давхар бүхий 500 машины зогсоол ашиглалтан оруулж шийдэх гэж байгаа бөгөөд "Дүнжингарав”, "Japan town” хотхоны гадна талбайг ч мөн зогсоол болгон ашиглах аж.

 

Тэгвэл энэ жилийн улсын их баяр наадмыг төв цэнгэлдэх хүрээлэнд үзэх тасалбарыг ирэх сарын 6-ны өдрөөс эхлэн худалдаалж, нэг иргэнд дээд тал нь дөрвөн ширхэг тасалбар борлуулахаар тогтсон байна. Сонирхуулахад, саравчгүй суудлын тасалбар 16 мянган төгрөг, саравчтай суудлын тасалбар 25 мянган төгрөгийн үнэтэй. Харин жуулчдад 25 ам.доллараар худалдаалах бөгөөд тасалбарыг Бөхийн өргөө болон Соёлын төв өргөөний тасалбар борлуулах цэгээс авах боломжтой аж. 

 

Нинж

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • (46.161.9.20)

    2017-07-09

    wh0cd459477 toradol price canadian pharmacy viagra buy arimidex

  • (46.161.9.20)

    2017-06-14

    wh0cd459477 buy sildenafil phenergan online buy celebrex buy propecia generic atenolol

  • (46.161.9.20)

    2017-05-09

    wh0cd4023425 Cheap Viagra

  • rFGayNzBJkSWXSbCv (46.161.9.8)

    2016-12-01

    7vKsxv shvayopmbbnw, [url=http://rdmmkbaamiqx.com/]rdmmkbaamiqx[/url], [link=http://zrpmwyrtptqb.com/]zrpmwyrtptqb[/link], http://paqqnainrmhy.com/