ХААН Банкны “Цахим банкны аян” –ы урамшууллын хугацаа өндөрлөлөө

 

 

       ХААН Банкнаас 4-р сарын 4-өөс 6-р сарын 30-ны өдрийг дуустал орон даяар зарласан  Амьдралдаа их, банкинд бага цаг зарцуулъя уриатай “Цахим банкны аян” –ы урамшууллын хугацаа 6-р сарын 30-ны өдрөөр дуусч байгаа бөгөөд аяны сүүлийн тохирлын азтанууд 7-р сарын 3-ны Ням гарагт 19:40 цагаас МҮОНТ- ийн 1-р сувгаар тодорно. Сүүлийн тохиролд 6-р сарын 10-30-ны өдрүүдэд аль нэг цахим банкаар дагнан 5 болон түүнээс дээш гүйлгээ хийсэн харилцагчид хамрагдана.    

 

Банкны үйлчилгээг хаанаас ч, хэзээ ч хялбар авах боломжийг олгодог цахим банкны үйлчилгээг харилцагчиддаа таниулах, харилцагчдынхаа цагийг хэмнэх зорилгоор эхлүүлсэн тус аянд идэвхтэй оролцсон нийт харилцагчиддаа баярлалаа.  

 

Аяны хүрээнд 14 хоног тутам цахим банкаа идэвхтэй ашигласан харилцагчдаас компьютерийн азтан 10, нөүтбүүкний азтан 5, iPad-ны азтан 5, iPhone6s утасны азтан 5, Токио хотод аялах 5 азтай харилцагчийг тодруулсан билээ. Нийт 30 азтай харилцагч шагналаа гардан авсан бол 7-р сарын 3-ны өдөр 6 азтай харилцагч тодорч шагналаа гардан авснаар нийт 36 азтай харилцагч тодрох юм.    

 

Цахим банкны урамшуулалт аян  6-р сарын 30-ны өдрөөр өндөрлөж байгаа хэдий ч та бүхэн  өөрт ойр байрлах ХААН Банкны салбарт хүссэн үедээ хандан цахим банкны хэрэглэгч болж цагаа хэмнэх боломжтой.   

 

Амьдралдаа их, банкинд бага цаг зарцуулъя!
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)