АСЕМ-ын зочдод үйлчлэх байгууллагуудад зөвлөмж өгөв

 

        Ази Европын дээд хэмжээний 11 дүгээр  уулзалтын хүрээнд зохион байгуулах “Бэсрэг наадам”-ын үеэр үйлчилгээ үзүүлэх аж ахуйн нэгж, байгууллагууд хоолны амталгаа хийж үзүүлэв. Энэ үеэр АСЕМ-ын үйлчилгээ хоол хүнс, түүний аюулгүй байдлыг хариуцан ажиллах ажлын хэсгээс аж ахуйн нэгж, байгууллагуудын хоолны цэс, хоол хүнсний чанар аюулгүй байдал, үйлчилгээнд тавигдах шаардлагын талаар зөвлөгөө өглөө. Мөн зөөгч, тогооч нарт олон үндэстний хоолны соёл, онцлогт анхаарч ажиллахыг онцлон анхааруулж, Монгол орны нэрийн хүндийг дэлхийд харуулах сайн үйлчилгээ үзүүлэх хэрэгтэйг санууллаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)