Леброн Жэймс чөлөөт тоглогч болжээ

 

        “Кливленд Кавалиерс” багийн супер од Леброн Жэймс 24 сая ам.долларын гэрээнээс татгалзаж чөлөөт тоглогч болно гэдгээ мэдэгдлээ. Тэрбээр энэ сараас чөлөөт тоглогч болж байгаа бөгөөд багтайгаа урт хугацааны гэрээ хийх зорилгоор уг шийдвэрийг гаргасан гэнэ. Учир нь ирэх улирлын цалингийн цэс 94 сая ам.доллар байгаа бөгөөд гэрээгээ үргэлжлүүлвэл 30 сая ам.долларын цалин авах юм. Тоглогчийн гэрээнд улирлын гэрээг үргэлжлүүлэхийг тоглогч өөрөө шийднэ гэсэн заалт байдаг бөгөөд ийнхүү Леброн цалингаа нэмүүлэх зорилгоор гэрээгээ хугацаанаас нь өмнө цуцалж байгаа аж. Хэрэв Леброн ирэх 2018 онд урт хугацааны шинэчилсэн гэрээ үзэглэж чадвал 108 сая долларын цалингийн цэстэй улирлаас 40 сая ам.долларын цалин авах магадлалтай юм.

 

А.Даваахүү

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)