“Toyota Motors” 3.37 сая автомашинаа эргэн татна

 

        Японы автомашин үйлдвэрлэгч “Toyota Motors” компани түлшний сав цоорсон болон аюулгүйн дэр зэрэг асуудлаар дэлхийн зах зээлд борлуулсан 3.37 сая автомашинаа эргүүлэн татахаар болжээ. Дэлхий даяар хамгийн түгээмэл загвар болох “Toyota Prius” болон тансаг зэрэглэлийн “Lexus CT200h” загварын машиныг эргүүлэн татах аж.“Toyota” компанийн хэвлэлийн төлөөлөгч “Эвдрэлээс шалтгаалсан ямар нэгэн осол гарсан мэдээлэл одоогоор алга байна. Бензин үнэртэж буй талаарх 250 гаруй гомдол хүлээн авсан. Түлшний сав цоорж бензин гоожиж байж магадгүй юм” гэжээ.

 

А.Даваахүү

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)