УИХ-ын сонгуулийн маргааныг 30 хоногт хянан шийдвэрлэнэ

 

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар иргэдийг шүүхэд хандах боломжийг илүү нээж өглөө. Иргэд зөвхөн зөрчигдсөн эрхийн хүрээнд өөрт нь чиглэсэн захиргааны шийдвэртэй маргах эрхтэй байсан бол өөрт нь хандсан төлөвлөлт, хэм хэмжээний актаас гадна төрийн бус байгууллага “хүрээлэн байгаа орчин, хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмч” зэрэг нийтийн эрх ашгийг хөндсөн асуудлаар нэхэмжлэл гаргах эрхийг нээжээ. Тус хуульд “зөрчигдөж болзошгүй эрх” гэсэн ойлголтыг оруулж, иргэдэд энэ талаар эрхээ хамгаалах боломжийг өргөтгөсөн байна. Төрийн байгууллагаас тодорхой шийдвэр гаргаад иргэнийг хохироосон бол одоо үйлчилж байгаа хуулиар захиргааны шүүхээр төрийн байгууллагын шийдвэрийг хүчингүй болгуулж дараа нь ердийн шүүхээр хохирлоо барагдуулдаг байсныг халж, захиргааны шүүхэд хандах, захиргааны шүүх хохирлын асуудлыг хамтатган шийдвэрлэх боломжийг бүрдүүлсэн байна. Ингэснээр хоёр шүүхээр дамжин явдаг хүнд суртал багасч байгаа аж. Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тусгай журам нэвтрүүлж, маргааны онцлогт тохирсон хэрэг хянан шийдвэрлэдэг ажиллагаатай боллоо. Тухайлбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд тусгай журмаар шийдвэрлэх маргааны талаар заасан байна. Үүний дотор Монгол Улсын Их хурлын болон Ерөнхийлөгчийн сонгуулийн маргаан багтсан бөгөөд уг маргааныг шүүх 30 хоногийн дотор хянан шийдвэрлэхээр заажээ. Энэхүү хугацааг нэг удаа 10 хүртэл хоногоор сунгаж болох юм байна. Мөн аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн болон тендерийн маргааныг анхан шатны шүүх 30 хоногийн дотор хянан шийдвэрлэхээр заажээ.

 

Б.Дэлгэр

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • (46.161.9.20)

    2017-07-31

    wh0cd433181 cymbalta mail order

  • (46.161.9.20)

    2017-06-14

    wh0cd4032284 cheap lisinopril buy bupropion cytotec online elimite cream

  • GAkGKtrg (46.161.9.32)

    2016-10-23

    AuM1zP bxiptxnvbgfs, [url=http://yuohjvqnfyte.com/]yuohjvqnfyte[/url], [link=http://awuyiqxoubhk.com/]awuyiqxoubhk[/link], http://kwwezmsssjiw.com/