“Багануур” ХК-ийн төрийн эзэмшлийн хувь 51 болж буурлаа

 

        Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэрийн дагуу “Багануур” ХК-ийн Нэмэлт хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг өчигдөр эхлүүллээ. Хөрөнгийн биржийн арилжаагаар “Багануур” компанийн есөн сая 870287 ширхэг хувьцааг арилжсан юм. Нэмж гаргаж буй нэгж хувьцааны үнэ 2650 төгрөг бөгөөд энэ нь “Багануур” компанийн нийт хувьцааны 32 хувьтай тэнцэж буй. Багануур ХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Ариунболд “Багануур” компани 37 жил нийслэлийн нүүрсний хэрэглээний 70 орчим хувийг хангаж ирлээ. Өнөөдрийг хүртэл Засгийн газар “Багануур” ХК-ийн 75 хувийг эзэмшиж, үлдсэн 25 хувийг жижиг хувьцаа эзэмшигчид эзэмшиж байв. Харин нэмэлт хувьцааг гаргаснаар төрийн эзэмшлийн 75 хувь 51 болж буурч байна. Ингэснээр хувийн хэвшлийнхэн, иргэд 49 хувийг эзэмших боломжтой. “Багануур” ХК нийт 5000 орчим жижиг хувьцаа эзэмшигчтэй бөгөөд тэд өөрсдийн эзэмшиж буй хувьцааны тоотой ижил хэмжээний хувьцааг худалдан авах эрхтэй. Өөрөөр хэлбэл 20 ширхэг хувьцаа эзэмшдэг бол өнөөдрийн арилжаанаас 20 хувьцаа худалдан авах боломжтой юм” гэв. Хоёр өдөр үргэлжлэх арилжаагаар “Багануур” ХК хөрөнгийн зах зээлээс 26 тэрбум төгрөг татан төвлөрүүлэх аж. Хөрөнгийн зах зээлээс бүрдүүлсэн тус мөнгөөр тус компани парк шинэчлэлт хийнэ гэдгээ мэдэгдлээ. Тус компани 1997 онд Японы хөрөнгө оруулалтаар парк шинэчлэл хийж байжээ.

 

Ц.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • (46.161.9.20)

    2017-08-01

    wh0cd700522 [url=http://triphala.world/]triphala powder for eyes[/url] [url=http://buyginseng.world/]red ginseng royal jelly benefits[/url] [url=http://singulairgeneric.store/]buy singulair online[/url] [url=http://floxin.world/]floxin[/url] [url=http://clozaril.world/]clozaril[/url] [url=http://diabecon.reisen/]diabecon without prescription[/url]

  • (46.161.9.20)

    2017-06-15

    wh0cd5300006 [url=http://buycialis247.us.org/]buy cialis[/url] [url=http://zithromax24.us.org/]buying zithromax online[/url] [url=http://prednisolone247.us.org/]Methylprednisolone[/url]

  • WczCMIoldXJpSKQ (46.161.9.32)

    2016-10-23

    9qesDz hxyoymlhadub, [url=http://clepjsdbltzi.com/]clepjsdbltzi[/url], [link=http://kuaukjjfubbi.com/]kuaukjjfubbi[/link], http://zdjmnvcqvmvy.com/