Хоёр иргэнийг усанд осолдохоос аварчээ

Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Харгиа амралтын газрын дэргэд Туул голд хүн живж байна гэсэн дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн  албан хаагчид, 1 моторт завьтай бүлэг шуурхай аврах ажиллагаа зохион байгуулсны үр дүнд   усанд живж байсан иргэний амь насыг авран хамгаалсан байна.

Мөн тус дүүргийн 85-р сургуулийн дэргэд Туул голд хүн живж  байна гэсэн дуудлагыг  19 цаг 05 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн албан хаагчид, нэг моторт завьтай бүлэг 19:06 цагт газар дээр  очиход иргэн Л.Х  усанд живж байсныг гаргаж эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн ар гэрийн хүмүүст нь хүлээлгэн өгсөн байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)