“Их Засаг” Анагаахын сургуультай боллоо

 

Монголын хувийн их дээд сургуулиудаас сургалтын чанар чансаа,төгсөгчдийн нийгэмд эзлэх байр сууриар  ялгарч чаддаг Чингис хааны нэрэмжит Их Засаг ОУИС хууль зүйн салбарын мэргэжилтэнг өндөр түвшинд бэлтгэн гаргадаг гэдгийг хүн бүр мэднэ. 40 гаран мэргэжлээр  боловсон хүчин бэлтгэн нийгэмд хүлээлгэн өгч байгаа тус сургууль хотын баруун зүүн бүсэд сургуулийн томоохон хотхонтой бөгөөд  1000 оюутаны дотуур байртай. Их Засаг ОУИС- аар овоглосон төгсөгчид нийгмийн бүхий л салбарт нэр хүндтэй ажиллаж  байгаа нь цогц боловсролыг хэрхэн чанартай олгож байгааг илтгэнэ. Тус сургууль эдийн засаг бизнесийн удирдлага,олон улсын харилцаа гадаад хэлний ангиуд, олон улс орон судлал, жүжигчин найруулагч,сэтгүүл зүй, зураглаач, компьютер,инженер, анагаахын чиглэлээр элсэлтээ авч байна.Хууль зүйн салбарын шилдгүүдийг төрүүлсэн Их Засаг энэ хичээлийн жилээс эхлэн Анагаах ухааны сургуультай болжээ. Хариуцлагатай ажилтан бэлтгэн нийгэмд хөл тавиулдаг тус сургууль ийнхүү эрүүл энхийн манаанд бат зогсох эмч мэргэжилтэнг төрүүлэх Анагаахын сургуульдаа дөрвөн давхар барилга барин хичээлийн жилийн нээлтийг хүлээж байна. Ая тухтай орчинд сургуулийнхаа будаг нь ханхалсан шинэхэн байранд анхны оюутнуудаа угтан авах гэж байгаа Их Засаг ОИУС-ын мэргэжлийн диплом дэлхийд хүлээн зөвшөөрөгддөг гэдгийг онцлон тэмдэглэе.

 

С.Баяр

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (103.229.121.50)

    2016-07-21

    энэ нь ч аюул боллоо. одоо төрд гарсан аль ч намынхан байр байшин барьж мөнгө угаадаг болсон. бгд- орон сууцны хороолол дунд хаа сайгүй эмнэлэгүүд. дотор нь ажиллаж бгаа эмч сувилагч нар үнэхээр сул бна.

  • (182.160.37.13)

    2016-07-20

    yanaa, medleegui baahan emch beltgeh ni.