Хотын дарга зургаан орлогчоосоо татгалзлаа

 

Э.Бат-Үүл нийслэлийн Засаг даргаар ажиллаж байхдаа НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон зургаан хүнийг өөрийн орлогчоор ажиллуулсан. Төлөөлөгчөөр ажиллаж, давхар орлогчийн цалин, урамшуулал авдаг энэ байдал нь хэтэрхий үрэлгэн байна хэмээн тухайн үед шүүмжлүүлэхэд хүргэсэн байдаг.

 

Тэгвэл ээлжит сонгуулийн үр дүнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилогдсон Су.Батболд өчигдөр захирамж гаргаж зургаан орлогчоо чөлөөлсөн байна.

 

Ингэснээр нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч дарга Н.Батаа, Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч дарга С.Очирбат, Зам, тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч дарга Н.Гантөмөр, Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч дарга Ц.Буяндалай, Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга Т.Бат-Эрдэнэ, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

 

МАН нийслэлд цөөнхийн статустай байхдаа нийслэлийн Засаг даргыг олон орлогчтой байгаа нь төсөвт үрэлгэн хандаж буйн илрэл гэж шүүмжилж байсан юм. Тэд шүүмжилсэн шигээ байж, орлогчгүй эсвэл цөөн орлогчтой байх эсэхийг харах л үлдлээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • ИРГЭН (103.212.118.208)

    2016-07-22

    МАШ ЗӨВ БАЙНА. 2-3 ОРЛОГЧ БАЙХАД Л ХАНГАЛТТАЙ. БАТ-ҮҮЛИЙН 6 ОРЛОГЧ ЦАЛИНГҮЙ АЖИЛЛСАН ГЭСЭН. ҮҮНИЙГ ШАЛГААД ЦАЛИНГҮЙ АЖИЛЛАСАН БОЛ УРАМШИЛ ӨГӨХ ЮМ УУ.

  • mal malla 6uulaa (202.21.124.19)

    2016-07-22

    1-3 bhad hangalttai, ter 6g huduu garch mal malla, nogoo tari gemeer bn. ingesneer mongoliin buteelch setgelgee nemegdej, mongol bayalag buteegdene, Turd oruulj tedniig sul tejeeh yamar ch hereggui bsan l daa

  • зочин (59.153.114.106)

    2016-07-22

    6орлогч нь цалингуй сайн дураараа ажиллад байсан гэсэн туунийг шалгаж ард иргэдэд ил болгоороой хямарч ядарч бацгаа иргэдээс дураараа татвар авч ийм зардлаа нохож байсаныг шалгаж иргэдээ Уулийн татварын дарамтаас чолооллож огээржй

  • (202.9.42.2)

    2016-07-21

    Олон газар хэлтэс байхад орлогч 3-аас илүү хэрэггүй.