Оюутолгойн борлуулсан баяжмалын хэмжээ өсчээ

 

“Оюу толгой”компани 2016 оны хоёрдугаар улирлын үйлдвэрлэлийн тайлангаа танилцуулаад  байна. Тус компанийн 2016 оны хоёрдугаар улиралд баяжуулах үйлдвэрт боловсруулсан хүдрийн хэмжээ улирлын дүнгээр өдөрт дунджаар 105,000 орчим тонн байсан нь өмнөх улирлын дүнтэй адилхан байжээ.  Тооцоолж байсанчлан, баяжмал дахь зэсийн үйлдвэрлэл өмнөх улирлаас 10.3 хувиар буурсан нь ил уурхайн 2 дугаар үе шатны олборлолтын хэмжээ, хүдэр дэх зэсийн агуулга тус тус буурч,  зургадугаар үе шатны олборлолтын металл авалт доогуур байсантай холбоотой гэнэ. Баяжмал дахь алтны үйлдвэрлэл өмнөх улирлаас 52 хувь буурсан нь ил уурхайн хоёрдугаар үе шатны олборлолтын хэмжээ, хүдэр дэх алтны агуулга буурснаас мөн шалтгаалжээ. Энэ улиралд борлуулсан баяжмалын хэмжээ өмнөх улирлаас 6.7 хувиар өссөн дүнтэй байлаа.

 

“Туркойз хилл” компани “Оюу толгой”-гоос 175000-195000 тонн баяжмал дахь зэс, 255000-285000 унци баяжмал дахь алт энэ онд үйлдвэрлэх төлвөө хэвээр хадгалж байна.

 

С.Баяр

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)