ОХУ-ын багийг Риогийн олимпоос хасахгүй

    

Өчигдөр Швейцар улсын Лозанн хотод болсон ОУОХ-ны Гүйцэтгэх хорооны цахим хурлаар ОХУ-ын багийг олимпийн “Рио-2016” наадмаас хасахгүй байх шийдвэр гаргалаа гэж ОУОХ-ны ерөнхийлөгч Т.Бах мэдэгдлээ. ”Цэвэр” тамирчдад шудрагаар хандах учиртай, бид тэднийг ийм байдлаар хамгаалж байна. Оросын багийг хасах асуудлаар “за”, “үгүй” гэсэн байр суурь баримталж байсан хоёр талд бидний  шийдвэр таалагдаагүй байж магадгүй. Гэхдээ бидний гаргасан шийдвэр цэвэр тамирчдын тэмцээн, уралдаанд оролцох эрхийг хүндэтгэж байгаа хэрэг юм.” гэж хэлжээ.

Түүнчлэн ОУОХ-ны Гүйцэтгэх хорооноос оросын тамирчдыг тэмцээн, уралдаанд оролцуулж байх асуудлыг шийдвэрлэх эрхийг спортын олон улсын холбоодод шилжүүлсэн байна. ОУОХ-ны ерөнхийлөгч Т.Бах мэдэгдэл хийхдээ “ОХУ-ын Спортын яамны албан тушаалтнуудыг олимпийн “Рио-2016” наадамд оролцуулахгүй, сэргээш хэрэглэж байсан нь нотлогдсон оросын тамирчдыг хориг тавьсан хугацаа нь дууссан байсан ч олимпийн наадамд оролцуулахгүй.” гэж онцлон дурдсан байна.

ОУОХ-ноос хийсэн мэдэгдэлд “WADA, Олон улсын сэргээшийн холбооны мэдээлэгч болж оросын тамирчдын сэргээш хэрэглэж байсан тухай мэдээлэл өгч байсан оросын гүйлтийн спортын тамирчин Юлия Степановаг оросын тамирчид сэргээшийг хэрэглэж байсныг илчилсэн гавьяа байгуулсан ч өмнө нь сэргээш хэрэглэж байсан нь илэрч тэмцээнд оролцох эрхээ хоёр жилээр хасуулж байсан төдийгүй тамирчны ёс зүйд үл нийцэх үйлдэл хийсэн учир олимпийн наадамд оролцуулах байх шийдвэр гаргажээ.

ОУОХ-ны ерөнхийлөгч Т.Бахыг мэдэгдэл хийсний дараа UCI, Олон улсын дугуйн спортын холбооны ерөнхийлөгч Брайан Куксон, Олон улсын гандболын холбооноос оросын тамирчдыг олимпийн наадамд оролцуулна гэж мэдэгджээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)