Улаанбаатарт 26-28 хэм дулаан байна

         

Малчид, тариаланчдад зориулсан мэдээ:

    Өнөөдөр баруун аймгуудын зарим газар, төвийн аймгуудын баруун хэсгээр түр зуурын бороо орж сэрүүснэ.

2016 оны 07 дугаар сарын 24-ний 09 цагаас 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн баруун хагаст үүлшинэ, зүүн хагаст багавтар үүлтэй. Баруун аймгуудын зарим газар, төвийн аймгуудын баруун хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр ширүүснэ. Бусад нутгаар бороо орохгүй. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 20-25 градус, Увс нуурын хотгор  болон говийн бүсийн нутгаар 27-32 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 24-26 градус дулаан байна.                                                                                                 
Өглөө 06 цагт Улаанбаатарт: 9 градус дулаан, харьцангуй чийг 82 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)