Б.Цогтгэрэл: Зам тээврийн дэд сайд болж, тендерийг шилэн болгоно

 

МАН-ын Засгийн газар 13 яам, 16 сайд болон 13 дэд сайдтай ажиллахаар болсон. Гэхдээ одоогийн байдлаар Ерөнхий сайдаас гадна 11 сайд тамгаа гардаж, ажилдаа ороод буй.

 

Харин дөрвөн сайдад хэн, хэзээ томилогдох нь тодорхойгүй байна. Тэгвэл дэд сайдуудын сураг эхнээсээ гарчээ. Зарим нь бүр өөрсдийн саналаараа дэд сайдад нэр дэвшиж эхэлсэн байна.

 

Тодруулбал, Зам тээврийн яамны дэд сайдад МАН-ын залуу боловсон хүчний нэг “Шилэн Цогоо” өөрийн саналаар нэр дэвшжээ.

 

Тэрээр энэ талаар цахим хуудастаа “Миний бие Зам тээврийн салбарыг нээлттэй ил тод Шилэн тендертэй, хүртээмжтэй түргэн шуурхай, найрсаг үйлчилгээтэй, ил тод болгохын төлөө ЗТ-ийн дэд сайдад нэр дэвших саналаа МАН-ын Удирдах Зөвлөлд хүргүүллээ. Намайг дэмжээрэй” хэмээн бичжээ.

 

Харин түүнийг Их аварга Д.Дагвадорж дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. Энэ тухай тэрээр “Энэ залууг бол дэмжинэ шүү. АН сайшаал хүртэж байсан. Үүл баатараас батламж авч байсан залууг МАН яах бол” хэмээжээ.

 

Б.Цогтгэрэл буюу олон нийтэд “Шилэн Цогоо” гэдгээрээ танил болсон түүнийг өмнө нь МИАТ-ийн даргаар томилно гэх мэдээлэл гарч байсан удаатай. 

 

Asashoryu 第68代横綱朝青龍 ✔@Asashoryu

Ene zaluug bol demjine shu!AH namaas saishaal hurtej baisan! Uul baataraas batlamj avch baisan zaluug MAH nam yh bol

12:44 AM - 24 Jul 2016

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • ugui dee (202.179.18.61)

    2016-07-26

    uls turd jaahan yavah shine zaluuchuudaa gargah heregtee ene medehgui ee