Монгол Улс дугуйн спортын Дэлхийн аваргатай боллоо

 

Щвейцарь улсад зохиогдсон Дугуйн тойрог замын залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс манай улсын тамирчин Б.Тэгшбаяр алтан медаль хүртэж, Залуучуудын дэлхийн аварга боллоо.

 

ОУХМ Б.Тэгшбаяр дугуйн төрлөөр дэлхийн аварга цолыг эх орондоо авчирсан анхны тамирчин болж байгаа юм. Тэрээр тус тэмцээнд оролцохын тулд бэлтгэл сургуулилтаа өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш Швейцарьт хийсэн байна.

 

Тэрээр "Би маш их баяртай байна. Дугуйны аваргад өгдөг цамцыг өмсөхийг мөрөөддөг байсан. Энэ мөрөөдөл маань биеллээ. Монголын дугуйн спортын түүхэн дэх шинэ хуудас нээгдэж байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш бэлтгэл сургуулилтаа Швейцарьт хийсэн маань надад маш их тус боллоо" хэмээн баярын сэтгэгдлээсээ хуваалцжээ.

 

Дугуйн тойрог замын дэлхийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний бөөн гараат трек төрөлд хоёрдугаар байрыг Чехийн тамирчин Даниэл Бабор, гуравдугаар байрт Италийн дугуйчин Морено Маркетти нар тус тус шалгарчээ.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)