Замын эвдрэлээс үүдэн онхолдсон зургаан вагоныг засварлаж байна

 

Дарханы замд ачааны вагон онхолдсон хэрэг энэ сарын 22-23-ны өдөр гарчээ. Тодруулбал, ОХУ-аас БНХАУ-руу мод тээвэрлэж явсан зургаан вагон “Дархан-2” өртөөний замд онхолджээ.

 

Энэ талаар Улаанбаатар төмөр замын албаны эх сурвалж вагон эвдэрсэн ч тээвэрлэж явсан ачаа бүрэн байгаа гэх мэдээллийг өгчээ. Мөн одоогоор унасан вагонууд болон тухайн хэсгийн замыг засварлаж байгаа юм байна. Түүнчлэн ослын үеэр хүний амь нас эрсдээгүй аж.

 

Харин ослын шалтгааныг бороо их орсны улмаас газрын хөрс сууж, зөөлөрсөнтэй холбоотой байж магадгүй гэх урьдчилсан дүгнэлт гарчээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)