Д.Баттөр: Барилгын салбарт шинэ хүн, шилдэг менежер хэрэгтэй

 

Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүнийг томилох асуудал олон нийтийн анхаарлын төвд байна. Шинээр байгуулагдаж буй Засгийн газрын бүрэлдэхүүн эцэслэн томилогдоогүй байгаа энэ цаг мөчид бид Монгол Улсын Гавьяат барилгачин “Жигүүр Гранд ХХК”-ын захирал Д.Баттөртэй тус салбарын талаар цөөн хором ярилцсан юм. Тэрээр 1991 оноос хойш өнөөдрийг хүртэл тус салбарт ажиллаж яваа нэгэн билээ. 

 

Монгол Улсын Засгийн газар шинээр байгуулагдаж байна. Та барилгын салбарт сүүлийн 26 жил ажиллаж байгаа. Тус салбарын сайдад нэр дэвшигчийн талаар ямар бодолтой байна вэ?

 

Юуны өмнө шинэ УИХ, Засгийн газартаа ажлын амжилт хүсье. Барилга хот байгуулалтын сайдад Д.Өнөрболорыг нэр дэвшүүлснийг зөвхөн би төдийгүй манай салбарынхан маш талархалтай хүлээж авсан. Бид барилгын салбарын өрсөлдөгчид боловч салбарын ирээдүй, улс орныхоо ирээдүйн төлөө нэг л зүрх сэтгэлтэй яваа улс. Д.Өнөрболор бол барилгын салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн чадварлаг удирдагч. Олон Монгол хүнийг ажлын байраар хангаж, салбартаа гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, тэргүүлэгч технологийг нэвтрүүлж ирсэн, хурдтай бүтээлч эмэгтэй. Д.Өнөрболорыг барилгын салбарын сайдын ажлыг хийх бүрэн бололцоотой, салбарынхаа жаргал зовлонг сайн мэддэг хүн гэдгийг онцолмоор байна. Барилгын салбар бол эрсдэл өндөр. Хүнээс асар их тэвчээр, зүтгэл шаарддаг салбар. Ийм хүнд салбарт нугаралгүй явж, хүчтэй өрсөлдөнө гэдэг эмэгтэй хүний хувьд маш хүнд даваа. Д.Өнөрболорын Монголд нэвтрүүлсэн технологи, туршлагууд ажлынх нь бүтээмж чанарын талаар хэрэглэгчид нь надаар хэлүүлэлтгүй сайн мэднэ. Тийм болохоор Д.Өнөрболорыг барилгын салбарт шинэчлэл авчирч чадах, чадвартай мэргэшсэн хүн гэдэг үүднээс дэмжиж байгаа.

 

Нэр дэвшигчтэй холбоотой сөрөг мэдээлэл цахим сүлжээ, зарим хэвлэл мэдээллийн сувгаар багагүй явсан. Та тэдгээрийг уншсан уу? Ямар бодол төрсөн бэ?

Хүн мэдэхгүй зүйлдээ дайсан байдаг. Д.Өнөрболорыг хүмүүс сайн мэдэхгүй байж болно. Харин салбарынхан нь сайн мэднэ. Өөрийг нь огт танихгүй, мэдэхгүй, хамтарч ажиллаж үзээгүй байж элдэв янзаар дайрч доромжлох нь жудагтай үйлдэл биш? Мэдэхгүй бол мэдэх хэрэгтэй биз дээ. Үүрэг хариуцлагыг нь өгөөд ажлын нь үр дүнг хүлээж харж, дүгнэх эрүүл ухаан, хүлээц тэвчээр байх ёстой. Хийж бүтээе гэсэн сэтгэлээр нэр дэвшиж байхад нь түүн рүү нь ус цацах хэрэггүй. Хүний амьдралын хамгийн эрхэм зүйл бол гэр  бүл. Гэтэл гэр бүлийг нь хүртэл оролцуулж дайрч давшилсан нь зохимжгүй санагдсан. Д.Өнөрболор бол эх орноо гэсэн сэтгэлээр олон зуун Монголчуудыг ажлын байртай байлгаж, гадаадын хөрөнгө оруулалтыг эх орондоо татаж яваа хүн. Энэ талаас нь харж байгаа хүн олон бий гэдэгт итгэлтэй байна.

 

Хэдий тус салбараас дэвшүүлж байгаа хүн ч ашиг сонирхлын зөрчилтэй гэсэн асуудал тавигдаад байгаа. Үүнд ямар бодолтой байна вэ?

 

Мэргэжлийн Засгийн газарт салбарын мэргэшсэн хүн байх ёстой гээд байгаа. Тэгээд салбараасаа хүн дэвшүүлэхээр ашиг сонирхлын зөрчилтэй гээд байх юм. Үүнийг нэг л сайн ойлгож өгөхгүй байна. Хэрвээ барилгын салбарт мэргэшсэн хүн дэвшүүлнэ гэвэл энэ салбарын бүтээн байгуулагчдаас, эсвэл дипломоо хуучиртал ширээнд суусан хуучны хүнд сурталчдаас л аль нэгийг нь дэвшүүлнэ. Тэгэхээр салбарын хүн дэвшиж болохгүй юм бол хуучны хүнд сурталчдаасаа л дэвшүүлнэ гэсэн үг биздээ.

 

Та барилгын салбарын өнөөгийн нөхцөл байдлыг хэрхэн харж байна. Цаашдын гарц гаргалгааг юу гэж тодорхойлж байна вэ

 

Улс орны эдийн засгийн байдлаас шалтгаалж удааширсан, ажил саармагжсан, хувийн хэвшлүүд хүндэрсэн зүйл бий. Гэхдээ бид үүнийг анх удаа туулж байгаа юм биш ээ. Миний хувьд ардчилсан хувьсгалтай нас чацуу энэ салбарт ажиллаа. Сайн муу юу эсийг л туулсан. Өнөөдрийн хүндрэлтэй нөхцөл байдал бий болоход манай салбарт бугшисан хоцрогдол, хүнд суртал, ойлгомжгүй байдал ихээхэн нөлөөлсөн. Тиймээс барилгын салбарт салхи оруулах цаг болсон гэж бодож байна. Энэ шинэчлэлийн үзүүрт Д.Өнөрболор бат зогсож, хувийн хэвшлиийн жаргал зовлонг мэддэг хүний хувьд хүнд суртлыг халж, эрчимтэй шинэчлэл хийж чадна гэдэгт итгэлтэй байна. Эцсийн дүндээ бид ард иргэдээ хямд, чанартай орон сууцаар богино хугацаанд хангахын төлөө ажиллах хэрэгтэй. Барилгын материалын импортын хараат байдлыг багасгаж, эх орондоо бүтээх шаардлагатай. Бас барилга барихад тулгардаг хүнд суртлыг багасгахгүйгээр барилгын өртгийг бууруулах, тогтвортой байлгах ямар ч боломжгүй. Тийм болохоор энэ салбарын хөгжлийг бодсон ч ард иргэдийн эрх ашгийг бодсон ч гарцаагүй шинэ хүн, шилдэг менежер хэрэгтэй гэдгийг онцолмоор байна.

 

С.Баяр

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (23)

  • (46.161.9.20)

    2017-06-13

    wh0cd932291 cheap amoxil Order Amitriptyline

  • (46.161.9.20)

    2017-05-08

    wh0cd495023 advair diskus

  • (46.161.9.20)

    2017-04-27

    wh0cd495023 buy viagra

  • IMvvKopjpleBFt (46.161.9.8)

    2016-12-02

    cl3ucI gxouvroghdpv, [url=http://qexavnfhfakk.com/]qexavnfhfakk[/url], [link=http://tkqbbcauklft.com/]tkqbbcauklft[/link], http://kmbxeaoezslf.com/

  • barilgachid (202.9.41.235)

    2016-07-27

    Battur Unurboloriig zuv hun bolohoor n demjij bgaa yum

  • mishka mishka (202.9.41.235)

    2016-07-27

    Барилгын салбарт бол чадварлаг хүн хэрэгтэй нэж бодож байна.тухайн салбараа сайн мэддэг улс орнийхоо төлөө хоёрдогч сэтгэлгүй зүтгэх тийм хүн хэрэгтэй энэ салбарт бол Өнөрболор гэдэг энэ бүсгүй миний бодлоор яг тохирсон хүн байнаа бүгдээрээ дэмжие монголчуудаа / Оюунлаг бүсгүй байнаа юм хийж чаднааа/

  • (202.9.41.249)

    2016-07-26

    bariulsan barilgiinh ni order gardaggui gesen unen uu,ene hun barilga bariagui nuhur ni ....

  • irgen (139.5.217.234)

    2016-07-26

    Unurbolor uilchluulegchdee ulaan tsaim luivarddag hun. Said bolvol saihan husna biz. Ih l avilga ugch dee. Saidiin suudalhediin unetei ve.

  • zochin (202.9.40.251)

    2016-07-25

    hiilged uzeh heregtei shdei

  • BARILGACHIN (139.5.217.115)

    2016-07-25

    ӨНӨРБОЛД БАРИЛГЫН САЛБАРТ ӨӨРИЙН ХҮЧ ЧАДЛААР ГАРЧ ИРСЭН, ЖАРГАЛ, ЗОВЛОНГ МЭДЭХ ХҮН. ТЭГЭЭД Ч ШИЛДЭГ МЕНЕЖЕР, ЧАДВАРТАЙ УДИРДАГЧ ГЭДГЭЭ АМААР БИШ АЖЛААРАА БАТАЛСАН. ЭЛДЭВ ӨӨ ХАЙЛГҮЙ ЗҮГЭЭР ТОМИЛОО, ЯАЖ АЖИЛЛАХЫГ НЬ ХАР Л ДАА.

  • арөоар (182.160.1.3)

    2016-07-25

    Өнөрөө захирлыг дэмжиж байна

  • (182.160.1.3)

    2016-07-25

    Өнөрболор бол чадварлаг хүн шүү. Үйлчилгээний салбарт 20 жил амжилттай ажиллана гэдэг маш хэцүү. Тэгвэл сөүл ресторан өнөөдөр ч шилдэг байж чадаж байгаа. Барилгын салбарт 20 жил тууштай ажиллаж чадах эмэгтэй хүн ховор. Тэгвэл Өнөрболор өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа. Сөүл группын барилгууд маш сайн байдаг. Ажлаас чанар харагддаг хүнийг дэмжих нь зөв шүү.

  • Зочин (150.129.142.5)

    2016-07-25

    Д.Баттөр ах бол ёстой бор зүрхээрээ яваа Барилгын салбарын сайн лидер гэхдээ Та энэ Д.Өнөрболор гэдэг Солонгос гүрний бэрийг өмөөрөөд хэрэггүй дээ

  • Эмэгтэй зочин (124.158.74.34)

    2016-07-25

    Яасан ч байсан Өнөрөөгөө л дэмжинэ. Маш чадвартай эмэгтэй. Чадна

  • Зочин (124.158.74.51)

    2016-07-25

    Монгол залуутай гэр бүл болоод 3 нь сайхан хүүхдийн эх шүү дээ, Солонгос нөхөртэй гэсэн ташаа мэдээлэлээр хооллохоо болиочээ,

  • Зочин (124.158.74.35)

    2016-07-25

    салбарынх нь дуугарч байгаа болохыг харахад дотроо эв нэгдэлтэй л байгаам байна

  • зочин (124.158.74.35)

    2016-07-25

    хурдан томилж ажилд нь оруулаачэээ

  • Зочин (202.9.40.251)

    2016-07-25

    Энэ бүсгүйг дэмжиж байна аа.

  • Дэмжигч (202.9.40.251)

    2016-07-25

    Салбарыхаа сайн мууг мэддэг, туршлагатай сайн менежер хүнээ сонгох нь бол зүйтэй хэрэгш дэээ, Өнөрболор тохирноо

  • demjigch (124.158.74.52)

    2016-07-25

    Ih daichin emegtei.yadaj l Solongoschuudiin hurungiig tataj mongoldoo hurungu oruulalt hiij mongoldoo uldeej baival bidend l heregtei yum bishuu. Solongoschuud yumiig yadaj l chanartai hiine

  • Demjigch (124.158.74.52)

    2016-07-25

    Huvi huniihee huvid ih daihcin emegtei.Solongoschuudiin hurungiig tataj mongoldoo hurungu oruulalt hiij mongoldoo uldeej baival bidend l heregtei yum bishuu. Solongoschuud yumiig yadaj l chanartai hiine

  • Zochin (112.72.11.101)

    2016-07-25

    Tiim shu chadbartai buteelch hun shu garahad asyydalgui ee Onorbolor

  • зочин (202.9.40.251)

    2016-07-25

    үнэн шүү дандаа төрөөс төрсөн авилгачид хииж байсан шүү одоо салбараа мэддэг сайн менежер энэ хүнээр хийлгэх хэрэгтэй