Жолооны үнэмлэх хэвлэж эхэлжээ

Бэлдэц байхгүйгээс түр зогсоод байсан жолооны үнэмлэхийг хэвлэж эхэлжээ.  

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн дагуу хуучин шар үнэмлэхийг саарал үнэмлэхээр энэ онд багтаан солиулах болсон. Тиймээс хуучин үнэмлэхээ солиулах хүсэлтэй иргэд болон шинээр үнэмлэх авч байгаа иргэд олширсон байгаа юм. Гэвч Лицензийн төв шинэ үнэмлэхний бэлдэц тасарснаас хэвлэлтээ түр зогсоож, хүлээлт үүсгээд байсан юм. Үүнтэй холбогдуулан 40 гаруй мянган үнэмлэх хуримтлагдсан аж. 

 

Харин жолооны үнэмлэхийг Лицензийн төв өнгөрөгч долоо хоногоос хэвийн хэвлэж эхэлсэн мэдээллийг Замын цагдаагийн газраас өгч байна. Лицензийн төв уртасгасан цагаар ажиллаж нэг өдөрт 500-1000 жолооны үнэмлэх хэвлэж байгаа аж.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)