”Ю.Цэдэнбал-Монгол орон” уралдаан зарлажээ

 

Ю.Цэдэнбалын Академиас түүний 100 насны ойд зориулан "Ю.Цэдэнбал-Монгол орон" шүлэг яруу найраг, уран бичлэгийн уралдаан зарласан байна.

 

Монгол Улсын баатар, хөдөлмөрийн баатар, маршал  Ю.Цэдэнбал 1916 оны  есдүгээр сарын 17-нд Үнэн Зоригт Хан аймгийн Зоригт хошуунд /Одоогийн Увс аймгийн Давст суманд/ төржээ.

 

Монголын төр Засгийг 44 жил удирдсан  Ю.Цэдэнбал агсны нэрэмжит яруу найраг, уран бичлэгийн уралдаанд оролцох уран бүтээлчид бүтээлээ долдугаар сарын 31-нийг хүртэл Ю.Цэдэнбалын академийн төв байранд биечлэн өгөх юм байна.

 

Б.Заяа

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • jirgee (59.153.114.34)

    2016-07-27

    bid tsedenbal marshaliig bid bvgdiig martah uchirgvi

  • Монгол (202.179.23.95)

    2016-07-26

    Энэ Цэдэнбал олон амьтны малыг хурааж, хушууг нь арчсандаа. Үүнийхээ төлөө хөдөлмөрийн баатрыг өөртөө өгсөн. Мөн дайны үед цэргийн гал тогоонд ажилласан 10000 хүнтэй л ижил атлаа ганцаараа улсын баатарыг өөртөө өгсөндөө. Харин маршал Чойбалсан бол ух орныхоо тусгаарын төлөө хоёр бөөр амь насаа өгсөн юм шүү.