39 тэрбум төгрөгийн хонины ноос арилжжээ

 

Хөдөө аж ахуйн бирж ХХК нийт 590 удаагийн арилжаа зохион байгуулаад байна. Үүнээс 22 745.1 тонн хонины ноос- 39 тэрбум, 2 753.2 тонн тэмээний ноос – 13.8 тэрбум, 24 851.8 тонн ноолуур 1 их наяд 573.8 тэрбум, 27 447 тонн тосны ургамал 21.9 тэрбум, 4 001.6 тонн ямааны завод ноос – 77 тэрбум, 43 тонн тэмээний завод ноос – 107.5 сая төгрөгөөр, 1 577.9 тонн хонины завод ноос 1.9 тэрбум төгрөгөөр, нэг тонн сарлагийн завод ноос- 3.08 сая.төгрөгөөр, 1.6 тонн сарлагийн хөөвөр- 30.4 сая.төгрөгөөр, 12 толгой хонь – нэг сая төгрөгөөр, 1 576 тонн хүнсний буудай 872.6 сая төгрөгөөр тус тус арилжаалж нийт нэг их наяд 728 тэрбум төгрөгийн арилжаа хийсэн байна.

 

Өнөөдрийн байдлаар бирж дээр ноолуур ес, тэмээний ноос найм, хонины ноос зургаа, тосны ургамал, ямааны завод ноос, хүнсний буудай тус бүр хоёр , тэмээний завод ноос, хонины завод ноос сарлагийн завод, сарлагийн хөөвөр, мал тус бүр нэг төрлөөр тус тус арилжигдаж байна.

 

С.Баяр

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)